29.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Израил 60 хоногийн гал зогсоохыг зөвшөөрсөн тухай мэдэгдэл гаргав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны долоодугаар сарын 2-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Truth Social” платформд нийтэлсэн мэдэгдэлдээ Израилын тал Газын зурваст хоёр сарын хугацаанд гал зогсоох нөхцөлийг хүлээн зөвшөөрснийг мэдэгдлээ. Энэ нь АНУ-ын төлөөлөгчид израилын талтай уулзалт хийсний дараа гарсан анхны тодорхой мэдээлэл юм.

Трамп хэлэхдээ: “Өнөөдөр миний төлөөлөгчид израилчуудтай Газын зурвасын асуудлаар үр дүнтэй уулзалт хийлээ. Израилын тал 60 хоног гал зогсоох нөхцөлүүдийг зөвшөөрсөн. Энэ хугацаанд бид дайныг зогсоохын тулд бүх талтай хамтран ажиллах болно” хэмээв. Гэвч тэрбээр гал зогсоох нарийн нөхцөлүүдийг ил тод дурдаагүй байна.

АНУ-ын удирдагчийн онцолсноор, Катар болон Египетийн төлөөлөгчид энх тайван тогтоохын төлөө идэвхтэй ажилласан бөгөөд одоо тэд ХАМАС бүлэглэлд эцсийн саналыг танилцуулахаар зэхэж буй аж. Трампын хэлснээр, “Ойрх Дорнодын сайн сайхны төлөө ХАМАС энэ тохиролцоог хүлээн авна гэдэгт итгэж байна. Учир нь тохиролцохгүй байснаар байдал улам л дордоно”.

Израилын стратегийн төлөвлөлтийн сайд Рон Дермер Вашингтонд хүрэлцэн ирж, Газын зурвас болон Ираны нөхцөл байдал, мөн Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн АНУ-д хийх айлчлалыг хэлэлцэж байгаа талаар Америкийн хэвлэлүүд өмнө нь мэдээлж байв.

Израил, ХАМАС-ын хооронд 2025 оны нэгдүгээр сарын 19-нөөс эхэлсэн гал зогсоох эхний тохиролцооны хүрээнд гурван үе шаттай төлөвлөгөө хэрэгжүүлэх байсан боловч зөвхөн эхний шат нь хэрэгжсэн юм. Хоёр дахь шатанд бүрэн гал зогсоох, Газын зурваст амьд үлдсэн барьцаалагдсан хүмүүсийг Израилын шоронд хоригдож буй палестинчуудаар солих, мөн Израилын цэргийг тус бүсээс гаргах зорилт тавигдсан байжээ.

Харин гуравдугаар сараас Израил дахин довтолгоо эхлүүлсэн нь ХАМАС-ын зүгээс барьцаалагдсан хүмүүсийг суллах болон АНУ-ын зуучлалаар тавигдсан саналуудыг хүлээж авахаас татгалзсантай холбоотой гэж Ерөнхий сайд Нетаньяхугийн ажлын алба тайлбарласан.

ХАМАС бүлэглэл 60 хоногийн гал зогсоох саналд тавдугаар сарын сүүлчээр хариу өгсөн ч тавьсан нөхцөлийг нь АНУ болон Израилын талууд хүлээн зөвшөөрөөгүй байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here