27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Увс аймагт ходоодны хорт хавдрын хүнд мэс заслыг амжилттай хийв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны долоодугаар сарын 1-нд Увс аймгийн Улаангом хот дахь Нэгдсэн эмнэлэгт ходоодны хорт хавдрын мэс заслыг амжилттай гүйцэтгэснээр тус эмнэлгийн хувьд энэ онд хийж буй 8 дахь удаагийн хорт хавдрын мэс засал боллоо.

Энэ удаад мэс заслын ширээнд орсон өвчтөнд ходоодны амсрын болон гарах хэсгийн хавдрын онош тавигдсан бөгөөд үүний улмаас ходоодыг бүрэн тайрах шаардлагатай болжээ. Эмч нар мэс заслыг амжилттай хийж, өвчтөний биеийн байдал тогтвортой, сайжирч байгаа тухай мэдээлэв.

Энэхүү хагалгаа нь Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлж буй бүсчилсэн хөгжлийг дэмжих, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хийгдсэн аж. Тус бодлогын дагуу Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг нь баруун бүсийн элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын мэс заслын төв болохоор зорьж буй юм. Үүний үр дүнд орон нутгийн иргэд нарийн төвөгтэй хагалгааг нийслэл рүү явахгүйгээр нутагтаа хийлгэх боломжтой болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

  1. Сайн байна эмч нар аа! Ийм мэдээг уншихад маш сайхан байна – итгэл найдвар байна!

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here