29.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Израилийн арми Йемений хусит босогчдын байрлалуудад агаараас цохилт өглөө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Даваа гарагийн шөнө Израилийн зэвсэгт хүчин Йемен улсын баруун эргийн гурван боомтод байрлаж буй хусит босогчдын объектуудад агаарын цохилт хийсэн байна. Цохилтууд Худайда, Рас Иса болон Саиф боомтуудын чиглэлд хийгджээ.

Цохилтын зорилтот байгууламжууд

Израилийн батлан хамгаалахын сайд Израил Кац өөрийн сошиал хуудаснаа мэдэгдэхдээ, “Galaxy Leader” нэртэй хөлөг онгоц, хуситуудын мэдэлд байгаа цахилгаан станц зэрэг стратегийн объектуудыг онилсон талаар мэдээлэв.

Тус хөлөг онгоцыг хоёр жилийн өмнө хуситууд олзолж, Улаан тэнгисээр зорчиж буй олон улсын арилжааны хөлгүүдийг хянах зорилгоор ашиглаж байсан хэмээн дурджээ.

Иргэдэд урьдчилан сэрэмжлүүлэг өгчээ

Израилийн тал энгийн иргэдэд агаараас цохилт өгөх байршлаас хол байх талаар урьдчилан анхааруулга өгсөн тухай мэдээлж байгаа ч, Йемений хуситуудын мэдэлд байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цохилтын талаар мэдээлсэн ч хохирлын талаарх нарийн мэдээлэл дурдаагүй байна.

“Operation Black Flag” ажиллагаа

Израилийн батлан хамгаалахын сайд Кац уг цэргийн ажиллагааг “Operation Black Flag” буюу “Хар Туг” нэртэй гэж нэрлээд, “хийсэн үйлдлийнхээ төлөө хуситууд үргэлж өндөр үнэ төлөх болно” хэмээн анхааруулсан юм.

Тэрээр мөн:

“Йемений хувь тавилан Тегераныхтай адил. Израильд хор хөнөөл учруулахыг оролдсон болгонд хатуу хариу өгч, далайсан гарыг тайрах болно” хэмээн онцолсон байна.

Газар зүйн ач холбогдол, иргэний хохирлын эрсдэл

Худайда боомт нь Йемений энгийн иргэдийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой бүс нутаг бөгөөд хоол хүнс болон хүмүүнлэгийн тусламжийн хангамж тус боомтоор дамжин ирдэг. Харамсалтай нь, энэ боомт өнгөрсөн жилүүдэд Израилийн армийн агаарын цохилтод олон удаа өртөөд байгаа юм.

Хамгийн сүүлд тав болон зургаадугаар саруудад Израилийн тэнгисийн хөлгүүд Худайда боомт дахь хуситуудын байрлалуудад пуужингийн довтолгоо хийж байжээ.

Сөргөлдөөний өрнөл

2023 оны 10-р сараас эхэлсэн Газын зурвас дахь дайнтай холбоотойгоор, Ираны дэмжлэгтэй хуситууд Хамасын талд зогсож, Израилийн эсрэг пуужин харвах, Улаан тэнгисээр зорчиж буй арилжааны хөлөг онгоцуудад халдах зэрэг үйлдлүүдийг тогтмол хийсээр байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

  1. Хөөх, Израиль Йемений боомт, цахилгаан станцуудыг цохив – энэ бол ноцтой юм. Энэ нь бүс нутгийн хурцадмал байдлыг улам нэмэгдүүлнэ гэж би айж байна

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here