14.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

“Мөнхөд гэрэлтэх Монгол” наадмын бэлтгэл ид өрнөж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улс 2025 онд түүхт ойтойгоо золгох Үндэсний их баяр наадмаа “Мөнхөд гэрэлтэх Монгол” уриан дор тэмдэглэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Наадам энэ жил түүхэн дөрвөн том ойтой давхцаж байгаагаараа онцлог бөгөөд төрийн наадмыг уламжлал, соёлын өвийг илэрхийлсэн орчин үеийн хэлбэрээр хүргэхээр төлөвлөжээ.

Түүхэн тоон баримт:

  • Тулгар төр байгуулагдсаны — 2234 жил
  • Их Монгол Улсын — 819 жил
  • Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны — 114 жил
  • Ардын хувьсгалын — 104 жилийн ой

Эдгээр түүхэн ойд зориулсан үндэсний баяр наадмын бэлтгэлийг Монгол Улсын Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар удирдан ажиллаж байна. Тэрбээр өмнөх жилүүдийн баяр наадмын ерөнхий найруулгаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.

Олон зуун уран бүтээлч оролцоно

Энэ жилийн нээлт, хаалтын үйл ажиллагаанд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд арга хэмжээг урлагийн шоу хэлбэрээр, дэвшилтэт техник, технологид тулгуурлан зохион байгуулахаар болжээ.

Нээлтийн ёслолын тоглолтыг долдугаар сарын 11-ний 21:00 цагт дахин хүргэх бөгөөд:

  • Тайзны бүтээл, гэрэлтүүлэг, дүрслэл, медиа орчныг цогцоор нь шийдсэн урлагийн тоглолт
  • Монголын түүх, соёл, үндэсний бахархлыг шинэ өнцгөөс харуулсан бүтээлүүд
  • Үзэгчдэд зориулсан үзүүлбэрүүд, баярын уур амьсгалыг мэдрүүлэх онцгой шийдлүүд багтах юм.

Наадмын тасалбар www.enaadam.mn болон www.ticket.mn сайтуудаар худалдаалагдаж байгаа бөгөөд бүх насныханд нээлттэй, 3-аас дээш насны хүүхдүүд оролцох боломжтой гэж зохион байгуулагчид мэдээлэв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here