15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Налайхын наадамд хоёрын даваанд улсын цолтой 11 бөх өвдөг шороодов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Налайх дүүргийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ жилийн барилдаанд улсын, аймаг, сумын алдар цолтой олон хүчтэй бөхчүүд зодоглож байгаа ч хоёрын даваанд хүлээлтээс доогуур амжилт үзүүлсэн улсын цолтнууд олноороо өвдөг шороодлоо.

Тухайлбал, улсын гарьд Ш.Жаргалсайхан сумын заан Д.Далайбаярт, харцага Ш.Уламбаяр сумын заан Д.Төгс-Эрдэнэд, мөн харцага Н.Батзаяа аймгийн начин Х.Хажыхалид ялагдсанаар наадмын дэвжээг орхилоо. Үүнээс гадна улсын начин И.Ёндонсамбуу, Р.Ганхуяг, Н.Мустафа нар мөн хоёрын даваанд хариугүй унасан байна.

Энэ удаагийн Налайхын наадмын барилдаанд нийт 40 улсын цолтой бөх зодоглосноос хоёрын даваанд 11 нь аймаг, сум, цэргийн цолтой бөхчүүдэд ялагдсан нь наадамчдын дунд багагүй шуугиан тарьж байна. Өсөх ирээдүйтэй залуу бөхчүүд улсын цолтнуудыг даван гарч буй нь шинэ үеийн хүч бяр, эрчийг харуулж байгаа юм.

Хоёрын даваанд өвдөг шороодсон улсын цолтнууд дараах байдалтай байна:

– Ш.Жаргалсайхан – Д.Далайбаярт
– Ж.Бат-Эрдэнэ – Ц.Галсансанжаад
– Д.Баасандорж – М.Нармандахад
– Б.Батмөнх – Б.Цагаанбандид
– Серик – Ц.Нямсүрэнд
– Ш.Уламбаяр – Д.Төгс-Эрдэнэд
– Н.Батзаяа – Х.Хажыхалид
– И.Ёндонсамбуу – Н.Ширчинхүүд
– Р.Ганхуяг – О.Баяржаргалд
– Н.Мустафа – Ө.Батсуурьд
– Ч.Батчулуун – Т.Батсүрэнд

Барилдаан үргэлжилж байгаа бөгөөд үлдсэн улсын цолтой бөхчүүд цааш өрсөлдөх болно. Энэ наадам олон шинэ аваргууд төрөх таатай хөрс болох магадлал өндөр байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here