11.1 C
Ulaanbaatar
Мягмар, 7 сар 15, 2025

Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны үнэ 5.36 сая төгрөгт хүрч, дээд амжилт тогтоов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улаанбаатар хотын орон сууцны зах зээлд 2025 оны 6 дугаар сарын байдлаар Сүхбаатар дүүрэг шинэ орон сууцны 1 м²-ийн дээд үнээр тэргүүлж байна. Энэхүү дүн нь 5.36 сая төгрөгт хүрсэн нь нийт дүүргүүдийн хамгийн өндөр үнэ болжээ.

Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр өсөлттэй байв. Тус дүүрэгт үнэ 1.32 сая төгрөгөөр нэмэгдсэн бол Сонгинохайрхан дүүрэгт ердөө 190.8 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага өөрчлөлттэй бүс байв.

Хуучин орон сууцны хувьд хамгийн өндөр үнэ Чингэлтэй дүүрэгт бүртгэгдсэн бөгөөд 1 м² нь 5.49 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Мөн тус дүүрэгт үнэ хамгийн их буюу 1.02 сая төгрөгөөр нэмэгджээ. Харин хуучин орон сууцны хувьд хамгийн бага үнийн өсөлт Сонгинохайрхан дүүрэгт ажиглагдсан бөгөөд 362.9 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Зах зээлийн нийт хандлагыг авч үзвэл:

  • Шинэ орон сууцны үнэ 2024 оны мөн үеэс 13.1 хувиар өссөн
  • Хуучин орон сууцны үнэ 16.4 хувиар өссөн

Орон сууцны үнийн огцом өсөлт нь хотын төвийн дүүргүүдэд илүү тод ажиглагдаж байгаа бол захын дүүргүүдэд харьцангуй тогтвортой байдал хадгалагдаж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here