9.1 C
Ulaanbaatar
Бямба, 8 сар 2, 2025

Эмээлт эко аж үйлдвэрийн парк: ДЦС болон цэвэрлэх байгууламжийн тендер зарлагдлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улаанбаатар хот, 2025 оны 7 дугаар сарын 31 /МОНЦАМЭ/ – Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар Хөвийн хоолойд баригдах Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн бүтээн байгуулалт 539 га талбайд өрнөж буй талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.

Бүтээн байгуулалт эрчимжиж байна
Төслийн хүрээнд бизнес инкубатор болон сургалт, үйлдвэрлэлийн зориулалттай 4 давхар төвийн барилга ашиглалтад оржээ.

Цаашид 24 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц (ДЦС) болон бохир ус цэвэрлэх байгууламж барих ажлын нээлттэй тендер зарласан байна.

Ногоон эрчим хүчний шийдэл
Байгаль орчинд ээлтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэрийг бий болгохоор БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Smart Energy Platform Group”-тэй хамтран 10 МВт нарны цахилгаан станцын ТЭЗҮ-г боловсруулах ажил эхэлжээ.

Аж үйлдвэрийн төвшинг шинэ шатанд гаргана
Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлж, газар ашиглах эрхийн гэрээ байгуулах ажил хийгдэж байна.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг төвлөрүүлснээр:

Туул голын сав газрын бохирдсон хөрсийг нөхөн сэргээх

5600 орчим байнгын ажлын байр шинээр бий болгох

Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх

Үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг ач холбогдолтой гэж албаныхан онцолж байна.

Аргалант–Эмээлтийн тусгай бүсийн хөгжлийн үндэс
Энэ бүсийг Аргалант–Эмээлтийн дагуул хотын эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр тухайн орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцөл ч сайжрах юм.

Төслийг Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа нь тус бүтээн байгуулалтын стратегийн ач холбогдлыг бататгаж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here