17.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 8 сар 7, 2025

Чойжин Ламын сүм харуул хамгаалалтгүй үлджээ: Сарын ₮2.8 саяар ажиллах компани олдохгүй байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ) 2026 оны төсвийн төслийг хэлэлцэх олон нийтийн танхимын хэлэлцүүлгийг 2025 оны наймдугаар сарын 5-нд зохион байгууллаа. Тус яамны ирэх оны төсвийн дээд хязгаар 553.9 тэрбум төгрөг байхаар батлагдсан бөгөөд үүнээс:

  • 412 тэрбумыг урсгал зардалд,
  • 141.9 тэрбумыг хөрөнгө оруулалтад зарцуулахаар тусгасан байна.

Урсгал зардлын хүрээнд:

  • Соёл урлагт: 225.3 тэрбум,
  • Спортын салбарт: 53.5 тэрбум,
  • Аялал жуулчлалд: 133.2 тэрбум төгрөгийг хуваарилахаар төлөвлөжээ.

Чойжин Ламын сүм музей харуулгүй үлдэх эрсдэлд оржээ

Хэлэлцүүлгийн үеэр Чойжин Ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн хамгаалалт болон ногоон байгууламжийн асуудлаар дараах байр суурийг илэрхийлсэн юм.

“Чойжин Ламын сүм музей гэрээт харуул хамгаалалтын байгууллагатай ажилладаг ч жилийн 34 сая төгрөгийн төсөвтэй байхад, сарын 2.8 саяар ажиллах компани олдохгүй байна. Хоёр жил дараалан тендер зарласан ч оролцсон байгууллага байхгүй. Харуулын компани гэрээгээ цуцлаад явсан. Одоо ажилчид өөрсдөө харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэж байна.”

Тэрбээр энэхүү нөхцөл байдлыг Сангийн яаманд давтан уламжилсан ч бодит өөрчлөлт гараагүйг онцолжээ.

“Жил бүр судалгаа гаргаж, тооцоо хийж төсөвт хүргүүлдэг ч батлагддаггүй. Ингэхэд жил бүр судалгаа хийх шаардлага юунд байна вэ?”

Мөн:

“Чойжин Ламын сүм бол хосгүй үнэт өвтэй, улсын нэгдүгээр зэрэглэлд багтдаг музей. Хэрэв ямар нэг эрсдэл гарвал хэн хариуцах вэ?” хэмээн анхааруулсан байна.

2 га талбайтай музейн ногоон байгууламж бүрэн орхигджээ

Чойжин Ламын сүм музейн нийт 2 га талбайд ногоон байгууламжийн менежмент, засвар арчилгаанд зориулсан төсөв болон хүний нөөц огт батлагдаагүй талаар захирал дурдсан юм.

“Улсын зочид төлөөлөгчид музейг зорино гэдэг нэрийдлээр бидэнд үүрэг өгдөг. Гэтэл орчныг арчлах төсөв ч, ажиллах хүн ч байхгүй. Байгууламжийг хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр тохижуулдаг ч, хариуцлагыг бидэн дээр хаядаг. Тэгээд сайтар арчилж чадахгүй бол ‘арчаагүй’ гэж хэлүүлдэг.”

Тэрбээр ажилтнууд үндсэн үүргээс гадна хуулиар зохицуулагдаагүй нэмэлт ажил хийж, өөрсдийн зүтгэлээр музейн орчныг арчилж байгааг онцолсон юм.

“Сангийн яам ямар нэг байгууллагын төсвийг батлахдаа тухайн салбарын онцлогийг харгалзаж үзэх нь зүйтэй.”

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here