13.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 8 сар 7, 2025

Хирошимагийн хар өдрөөс 80 жил: Амь үрэгдэгсдийг дэлхий даяар дурсаж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Японы Хирошима хотод 80 жилийн өмнө болсон цөмийн бөмбөгдөлтийн үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдаж байна. Түүхэн энэ эмгэнэлт өдөр буюу 1945 оны наймдугаар сарын 6-ны өглөө 8:15 цагт АНУ-ын хаясан анхны атомын бөмбөг Хирошимад дэлбэрч, хотыг бүхэлд нь устган, 140 мянга гаруй хүний амийг авч одсон юм.

Амьд үлдсэн хүмүүсийн хувьд цацраг идэвхийн урт хугацааны хор нөлөө, хорт хавдар зэрэг аймшигт үр дагавартай тэмцсээр өнөөдрийг хүрсэн билээ.

Энэ жилийн дурсгалын ёслолд 55 мянга гаруй хүн оролцсон талаар Японы NHK телевиз мэдээлжээ. Японы өнцөг булан бүрээс болон дэлхийн бусад улс орнуудаас ирсэн зочид, иргэд хохирогчдын дурсгалыг хүндэтгэн, энх тайвны мэндчилгээгээ илэрхийлж байна.

Хирошима хотын дарга Мацүи Казүми ёслолын арга хэмжээнд үг хэлж, цөмийн бөмбөгдөлтийн үеэр нас барсан хүмүүсийн нэрсийг шинэчилсэн жагсаалтаар дурсгалын хөшөөнд нэмэн байршуулжээ. Одоогоор уг жагсаалтад 349,246 хүний нэр багтсан бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд 4940 хүний нэр шинээр нэмэгджээ.

Ёслолд оролцсон Японы ерөнхий сайд Ишиба Шигэрү улс орныхоо байр суурийг дахин нотлон хэлсэн юм. Тэрээр “Япон улс цөмийн зэвсгээс ангид, энх тайван, цөмийн зэвсэггүй дэлхийн төлөө тууштай зогссоор байх болно” хэмээн онцлов.

Хирошимад болсон бөмбөгдөлт бол хүн төрөлхтний түүхэнд цөмийн зэвсгийн хор хөнөөлийг биеэр мэдэрсэн анхны болон цорын ганц тохиолдол юм. Өнөөдөр ч гэсэн 100 мянга орчим хүн цөмийн бөмбөгдөлтөөс амьд үлдэж, дунджаар 86 настай болжээ. Тэд бол энх тайвны гэрчүүд юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 Смхиман

  1. Хирошимагийн эмгэнэлт түүхийг эргэн санахад сэтгэл өвдөж байна. Цөмийн зэвсгийг дахин хэзээ ч хэрэглэх ёсгүй

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here