9.1 C
Ulaanbaatar
Баасан, 8 сар 8, 2025

Малчны хүүхдүүд есдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн их сургуулиудад үнэ төлбөргүй суралцах эрхтэй болно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Арван жилийн турш мал малласан малчдын нэг хүүхэд нь энэ хичээлийн жилээс эхлэн төрийн өмчит их, дээд сургуульд төлбөргүй суралцах боломжтой болж байна. УИХ-аас баталсан “Малчны тухай хууль”-ийн 4.2.5 дахь заалтад “10-аас доошгүй жил тасралтгүй малчнаар ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, бэлчээр, тэжээлийн чиглэлээр үнэ төлбөргүй сургана” гэж тусгасан бөгөөд уг зохицуулалт 2025 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.

Боловсролын яамнаас энэ хүрээнд хэчнээн малчны хүүхэд энэхүү эрхийг эдлэх боломжтойг судалж байгаа бөгөөд уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүжилт нь Боловсролын зээлийн сангаас гаргагдахаар шийдэгдсэн байна. Тиймээс оюутнуудын төлбөртэй холбоотой ямар нэг саад бэрхшээл үүсэхгүй гэж албаныхан мэдэгджээ.

Энэхүү хуулийн хэрэгжилттэй уялдуулан мал аж ахуйн чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн их сургуульд малчны хүүхдүүдийг үнэ төлбөргүй суралцуулахаар төлөвлөсөн байна.

УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэр малчдаас хамгийн их тавигддаг гомдол, хүсэлт нь хүүхдээ төрийн их сургуульд төлбөргүй сургах амлалт биелэхгүй байна гэх шүүмжлэл байсан. Харин энэ асуудал ийнхүү шийдэгдэж, малчдын олон жил хүлээсэн хүлээлт биеллээ олох боллоо.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here