10.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 8 сар 14, 2025

“Монгол бий биелгээ” наадам өвлөн уламжлагч, суралцагчдыг холбохоор Увсад болно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн сан, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл урлагийн их сургууль хамтран хэрэгжүүлж буй “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд энэ сарын 16-17-нд Увс аймгийн Улаангом суманд “Монгол бий биелгээ” наадам зохион байгуулагдана.

Наадмын зорилго нь:

  • Өв соёлоо өвлөн уламжлагчдыг шинэ үеийн суралцагчидтай холбох
  • Монголын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн соёлын биет бус өвийг сурталчлан таниулах

Тэмцээн хоёр ангилалд явагдах бөгөөд:

  1. Төслийн хүрээнд хамрагдсан оролцогчдын дунд
  2. Өвлөн уламжлагчдын дунд

Ангилал бүрээс эхний дөрвөн байрт шалгарсан оролцогчид 500 мянгаас 2 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэх юм байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here