18.1 C
Ulaanbaatar
Мягмар, 8 сар 19, 2025

Хөвсгөлд нүдний болор авах мэс заслыг орон нутагтаа анх удаа хийжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар орон нутгийн эрүүл мэндийн салбарт түүхэн шинэ амжилтыг үзүүлж, нүдний болор авах болон нүдний даралт бууруулах мэс заслыг анх удаа амжилттай хийлээ.

Энэхүү мэс заслыг нүдний их эмч Л.Баньдхүүгээр ахлуулсан мэргэжлийн баг гүйцэтгэсэн бөгөөд өвчтөнд шаардлагатай эмчилгээ, тусламжийг амжилттай хүргэсэн байна.

Эмнэлгийн удирдлагуудын мэдээлснээр, энэ үйл явдал нь орон нутгийн иргэдийг заавал нийслэл болон бусад томоохон эмнэлгүүдийг зорих шаардлагагүй болгож, эмчилгээгээ өөрийн аймагтаа шууд авах боломжийг бүрдүүлсэн. Ийнхүү шатлал хооронд өвчтөн шилжүүлэх явдлыг багасгаж, чирэгдэл, хүлээлтийг бууруулан, иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Энэхүү алхам нь Хөвсгөлийн эрүүл мэндийн салбарын хөгжилд чухал дэвшил авчирч, иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай тусламж хүргэх боломжийг бүрдүүлж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here