“Blinksoft” компанийн урилгаар домогт реппер Fat Joe Улаанбаатар хотноо анх удаа тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр АНУ-аас Монголд ирж байсан уран бүтээлчдээс хамгийн том нэр хүндтэй нэгэн хэмээгдэж байгаа бөгөөд тайзнаа бүтэн нэг цагийн турш үзэгчдийг байлдан дагуулна.
Тоглолтын тухай
- Нэр: Zone X
- Хугацаа: 2025 оны 9 дүгээр сарын 20
- Байршил: Улаанбаатар, Төв цэнгэлдэх хүрээлэн
Fat Joe – амжилт, түүх
Fat Joe нь өөрийн “Terror Squad” лейбэлээрээ Big Pun, Remy Ma, DJ Khaled зэрэг олон алдарт уран бүтээлчийг хөгжмийн ертөнцөд гаргаж ирсэн эрхэм. Түүний бүтээлүүд “old school”-оос “new school” хүртэлх хөгжмийн урсгалд хослон амжилттай байр суурь эзэлсээр ирсэн.
Түүний карьерийн онцлох мөчүүдээс:
- Flow Joe – Billboard #1 (1993)
- Lean Back – Billboard #1 (2004)
- All The Way Up – Grammy-д нэр дэвшсэн (2017)
- Дэлхийн хамгийн том пүүзний цуглуулгын эзэн
Монгол дахь тоглолт
30 жилийн турш дэлхийн хамгийн том тайзнаа тоглож, үзэгчдийн дүүрэн цэнгэлдэхийг эзэгнэж ирсэн домогт реппер Fat Joe энэ удаа Монголын тайзнаа өөрийн тоглолтоо хийхээр ирж байна.
Албан ёсны постер аль хэдийн цацагдсан бөгөөд EARLY BIRD тасалбарын урьдчилсан худалдаа эхэлсэн. Тасалбарын тоо хязгаартай тул шүтэн бишрэгчид яаралтай авахыг зөвлөж байна.
Fat Joe Монголд ирнэ гэдэг үнэхээр гайхалтай мэдээ!
Ийм том од Монголд ирэхээр манай хөгжмийн ертөнцөд шинэ уур амьсгал орох нь дээ