13.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 8 сар 28, 2025

“TATAR” хамтлагийн түүх дэлгэцнээ амилна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын хип хоп хөгжмийн урсгалыг зөв нутагшуулж, уран бүтээл бүрээрээ сонсогчдод үзэл санаа, уриалга, амьдралын философио хүргэж чадсан “Татар” хамтлаг өөрсдийн бодит түүхээс сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээжээ. “Хүн хүнээрээ бай”, “Бусдын хайрыг хүндэл”, “Ганц олдох насандаа”, “Гүй жаал аа, гүй”, “Энэ хүү”, “Ардын багш”, “Улаанбаатарын нулимс”, “Нулимс дуссан хайр”, “Ганцаараа” зэрэг бүтээлүүдээрээ Монголын хөгжмийн тайзнаа онцгой байр суурь эзэлсэн хамтлагийн амьдрал, уран бүтээлийн замнал ийнхүү кино дэлгэцнээ бууж байна.

Кино төслийг “Татар”, “Аранжин Пикчерс”, “Promix Sound”, “Red Point Media”, “SO Media” зэрэг студи хамтран бүтээсэн бөгөөд зохиолыг А.Миеэгомбо, Т.Билгүүн, Л.Ариунболд нар бичжээ. Ерөнхий найруулагчаар Б.Батдэлгэр, ерөнхий продюсероор Д.Мөнхчулуунтатар ажилласан байна. Гол дүрд жүжигчин, реппер Gangaa буюу Д.Ганбат болон жүжигчид Х.Сумъяадорж, Н.Түвшин, Б.Тэмүүжин, Б.Балжинням нар тоглосон.

“Татар” хамтлагийн хувьд Монголд хамгийн анхны enhanced CD гаргасан, албан ёсны фэн клуб байгуулсан, цомгийн өдөрлөг зохион байгуулсан, гадаад зах зээлд чиглэсэн уран бүтээл туурвисан, олон нийтийг хамарсан сайн үйлсийн арга хэмжээг санаачилсан, бүрэн хэмжээний амьд тоглолт хийсэн гэх мэт олон анхдагч амжилтын эзэн гэдгээрээ ялгардаг. Тэдний энэхүү өвөрмөц замнал нь хип хоп хөгжмийг Монголд олон нийтийн хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Энэхүү кино нь зөвхөн нэг хамтлагийн тухай түүх биш, харин Монголын хөгжмийн ертөнц, нэгэн үеийн залуусын амьдрал, сонголт, тэмцэл, мөрөөдлийг илэрхийлсэн бүтээл болж байна.

Хөгжим тэднийг амьдруулж, уран бүтээл нь үе үеийн сонсогчдын зүрхэнд хүрсэн. Харин одоо тэдний түүх дэлгэцнээ амилж, үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.

“TATAR” уран сайхны кино 2025 оны есдүгээр сарын 19-нөөс эхлэн бүх кинотеатраар гарч эхэлнэ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here