12.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 8 сар 28, 2025

Лабубу хүүхэлдэйг бүтээгч Ван Нин дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 79-д бичигдэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хятадын тоглоом үйлдвэрлэгч Pop Mart компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ван Нин хөрөнгийн өсөлтийн хурд дэлхий дахины анхаарлыг татаж байна. Түүний бүтээл болсон Лабубу хүүхэлдэй дэлхий даяар өндөр эрэлттэй болж, зах зээлийн үнэ цэнийг тэсрэлттэй нэмэгдүүлжээ.

Bloomberg-ийн мэдээлснээр, Pop Mart компанийн хувьцааны ханш энэ оны турш 250 хувиар өссөнөөр Ван Ниний хөрөнгө 27.5 тэрбум ам.долларт хүрч, 2025 оны эхнээс хойш нийтдээ 20 тэрбумаар нэмэгдсэн байна.

Ингэснээр тэрбээр Bloomberg-ийн тэрбумтнуудын жагсаалтад 400 дугаар байраас 79-р байр хүртэл дэвшсэн бөгөөд хөрөнгийн өсөлтийн хурд нь Майкл Делл, Жефф Безос, Уоррен Баффет зэрэг дэлхийн томоохон бизнес эрхлэгчдийг ардаа орхижээ. Харин хиймэл оюун ухааны салбарын өсөлтийн ачаар Oracle-ийн Ларри Эллисон, Meta-гийн Марк Закербэрг, Nvidia-ийн Женсен Хуан нарын хөрөнгө үүнээс ч хурдтай нэмэгдсэн байна.

Pop Mart компанийн тайлангаас үзэхэд, энэ оны эхний хагаст орлого нь жилийн өмнөх үеэс гурван дахин өсч 13.9 тэрбум юань (~2 тэрбум ам.доллар) хүрсэн бол цэвэр ашиг нь тав дахин өсч 6 тэрбум юаньд хүрчээ. Зөвхөн “The Monsters” цуврал тоглоом, түүнд багтдаг Лабубу хүүхэлдэйгээс олсон орлого 4.8 тэрбум юань бөгөөд энэ нь компанийн нийт орлогын гуравны нэгийг бүрдүүлсэн байна.

Pop Mart анх 2020 оны арванхоёрдугаар сард Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж байсан бөгөөд тухайн үед нэгж хувьцааны ханш 6 ам.доллараас бага байсан бол өдгөө 44 ам.долларын орчимд хүрчээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here