“Ромео, Жульетта” жүжиг есдүгээр сарын 13-наас дахин тайзнаа

Улсын хүүхэд, залуучуудын театр намрын үзвэрийн нээлтээ дэлхийн сонгодог уран бүтээл, Уильям Шекспирийн алдарт “Ромео, Жульетта” жүжгээр хийхээр болжээ. Тус бүтээл есдүгээр сарын 13-наас эхлэн дахин үзэгчдийн хүртээл болох юм.

Бүтээлийн уран сайхны бүрдэл

  • Ерөнхий найруулагч: Б.Энхээ
  • Зураач: Г.Ганбаатар
  • Продюсер: Гавьяат жүжигчин Н.Ариунболд
  • Уран сайхны удирдагч: Ардын багш Н.Ганхуяг

Дүр бүтээсэн уран бүтээлчид

  • Ромео – залуу жүжигчин Б.Түвшинбаяр
  • Жульетта – жүжигчин М.Батгэрэл
  • Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар
  • Гавьяат жүжигчин Б.Нармандах
  • Соёлын тэргүүний ажилтан Ж.Даваасамбуу

Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн тайзнаа тавигдаж, олон үзэгчдийн талархлыг хүлээсэн уг бүтээл дахин тоглогдохоор болсноор намрын урлагийн онцлох үзвэрүүдийн нэгээр нэрлэгдэх нь дамжиггүй.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу