5.1 C
Ulaanbaatar
Даваа, 9 сар 8, 2025

“Call of Duty” тоглоомын цуврал киноны сенсаац: Paramount-ын том төлөвлөгөө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын “Paramount” студи алдарт “Call of Duty” видео тоглоомоос сэдэвлэсэн уран сайхны кино бүтээхээр төлөвлөж байгаагаа зарлалаа. Холливудын нэр хүндтэй энэ студийг саяхан “Oracle” компанийг үүсгэн байгуулагч Ларри Эллисоны гэр бүл худалдан авсан билээ.

Эллисоны хүү Дэвид Эллисон өнгөрсөн сараас “Paramount”-ын удирдлагыг хашиж эхэлсэн бөгөөд студийн сүүлийн үеийн хүндрэлтэй нөхцөл байдлыг сэргээхээр томоохон алхмуудыг хийж байна. “Paramount” нь “Top Gun”, “The Godfather” зэрэг алдартай кинонуудыг бүтээсэн ч сүүлийн жилүүдэд сорилттой тулгарч байсан юм.

“Call of Duty” тоглоом нь 500 сая гаруй хувь борлогдож, дэлхийн хамгийн алдартай, борлуулалт өндөртэй тоглоомуудын нэгд тооцогддог. Сар бүр 100 сая гаруй хүн энэ тоглоомыг тоглодог байна.

Дэвид Эллисон: “Call of Duty тоглоомын шүтэн бишрэгчийн хувьд энэ бол үнэхээр мөрөөдөл биелэж буй хэрэг мөн,” гэжээ.

Энэхүү тоглоомыг “Activision-Blizzard” компани хөгжүүлдэг бөгөөд 2023 онд “Microsoft” тус компанийг 69 тэрбум ам.доллараар худалдан авсан нь видео тоглоомын салбарын түүхэн дэх хамгийн том хэлцэл болсон юм.

“Call of Duty” 2003 онд анх гарснаас хойш 30 гаруй цуврал тоглоом хэвлэгдсэн бөгөөд хамгийн сүүлд 2024 оны 6-р сард “Call of Duty: Black Ops 6” танилцуулагджээ. “Activision”-тэй байгуулсан гэрээний дагуу “Paramount” энэ тоглоомоос сэдэвлэсэн тулаант уран сайхны киног хийхээр болсон ч гэрээний үнийн дүн болон киноны нарийвчилсан төлөвлөгөөний талаар одоогоор мэдээлэл өгөөгүй байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here