АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчид Мадрид хотод болсон хэлэлцээний үеэр TikTok-ийн Америк дахь үйл ажиллагааг шилжүүлэх асуудлаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн байна. Уг тохиролцоог энэ баасан гарагт хоёр улсын удирдагчид баталгаажуулах төлөвтэй байна.
TikTok-ийг эзэмшигч Хятадын ByteDance компани 2018 онд платформыг эхлүүлснээс хойш дэлхий даяар 1.5 тэрбум гаруй хэрэглэгчтэй болжээ. Гэсэн ч зарим улс TikTok-ийг Бээжингийн стратегийн хэрэгсэл гэж үзэж, аюулгүй байдлын эрсдэлтэй хэмээн хардаж ирсэн.
2020 оноос хойш платформ олон улсад дарамтад орж эхэлсэн бөгөөд Энэтхэгт түр хугацаанд хаагдсан бол АНУ-д хориглох тухай асуудал сөхөгдөж байв. Хоригт орохоос зайлсхийхийн тулд ByteDance Америк дахь үйл ажиллагааг нь тусдаа компанид шилжүүлэхийг санал болгосон байна.
Мадридын хэлэлцээний дүнд хоёр тал худалдааны маргааныг намжаах боломжтой шийдэлд хүрсэн гэж ажиглагчид үзэж байна. Тохиролцооны нөхцөл нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаалахын зэрэгцээ Хятадын компаниудын эрх ашигт харшлахгүйгээр байгуулагдсан гэж тайлбарлагдаж байна.
Америкийн хэвлэлүүд тохиролцооны талаар болгоомжтой хандаж байгаа нь баасан гарагт хоёр улсын удирдагчдын эцсийн шийдвэр гарахтай холбоотой аж.
TikTok-той холбоотой асуудал удаан үргэлжилсэн дээ
Энэ апп-ыг олон хүн өдөр бүр хэрэглэдэг тул тогтвортой байдал хэрэгтэй