-4.9 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 12, 2025

Парацетамол хэрэглэх нь аутизмын эрсдэлтэй холбоотойг тогтоожээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Жирэмсний үеийн хэрэглээ болон эрсдэл

АНУ-ын эрдэмтэд жирэмсэн үед өргөн хэрэглэгддэг парацетамол эмийг хэрэглэх нь нярай хүүхдэд аутизмын спектрийн эмгэг илрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоолоо. Үүнтэй холбогдуулан АНУ-ын эрх баригчид парацетамолын хэрэглээнд хязгаарлалт тогтоохоор болж байна.

Аутизмын тохиолдлын өсөлт

Сүүлийн хоёр арван жилд аутизмын оношилгоо эрс өссөн. 2000 онд 150 хүүхэд тутмын нэг байсан бол одоо 36 хүүхэд тутмын нэг нь энэ эмгэгтэй гэсэн статистик гарчээ. Энэ өсөлт нь зөвхөн оношилгооны хөгжилтэй холбоотой бус, эмийн хэрэглээ зэрэг нэмэлт хүчин зүйлсийн нөлөөллийг эрдэмтэд анхаарч байна.

Судалгааны үр дүн

Судалгааг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн (NIH) гурван агентлаг санхүүжүүлж, 2025 оны 8-р сарын 14-нд BMC Environmental Health сэтгүүлд нийтэлжээ. Эрдэмтэд өмнө нь хэвлэгдсэн 46 тархвар судлалын өгүүллийг нэгтгэн дүн шинжилгээ хийхдээ жирэмсний үеийн парацетамолын хэрэглээ болон хүүхдийн мэдрэлийн хөгжлийн эмгэгийн уялдаа холбоог харьцуулсан байна.

Эдгээр судалгаанаас найм нь хүүхдийн аутизмын оношилгоонд төвлөрсөн бөгөөд нийтдээ 100,000 орчим оролцогчийн мэдээлэлд тулгуурлажээ. Судалгаа ёс зүйн шалтгаанаар туршилтын бус, ажиглалтын аргаар хийгдсэн ч гарсан үр дүн нь эрдэмтдийн санааг зовоож байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here