-4.9 C
Ulaanbaatar
Мягмар, 10 сар 14, 2025

Монгол, Австрали хоёр улс Агаарын харилцааны хэлэлцээр байгуулна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгов.

Шууд нислэгийн эрх зүйн орчин бүрдэнэ

Монгол, Австралийн иргэний нисэхийн удирдах байгууллагууд өнгөрсөн оны аравдугаар сард уулзалт хийж, хэлэлцээрийн төслийг үзэглэн, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Тус хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын хооронд шууд нислэгийн эрх зүйн зохицуулалт бий болж, дотоодын агаарын тээвэрлэгчид шинэ чиглэл нээх, зах зээлээ тэлэх боломжтой болно. Мөн олон улсын тээвэр, логистикийн сүлжээнд холбогдон нислэгийн сүлжээг өргөжүүлэх нөхцөл бүрдэх юм.

Иргэд, бизнес, аялал жуулчлалд өгөөжтэй

Хэлэлцээр нь гадаадад сурч, ажиллаж буй монгол иргэд болон бизнес аялагчид, жуулчдад хямд өртгөөр зорчих боломж бүрдүүлэхээс гадна аялал жуулчлалыг дэмжих ач холбогдолтой гэж үзэж байна. Ингэснээр хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах нөхцөл бүрдэнэ.

Монгол, Австралийн харилцаа

Монгол Улс Австрали Улстай 1972 онд дипломат харилцаа тогтоосон. Өнөөдөр хоёр орны хамтын ажиллагаа улс төр, боловсрол, уул уурхай, худалдаа, эдийн засаг, соёл болон иргэний нисэхийн салбарт өргөжин хөгжсөөр байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here