0.1 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

Хятадын хөдөө аж ахуйн сайд асан Тан Жэньжянд цаазын ял оноожээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хэрэг эрхлэх сайд асан Тан Жэньжян-д авлигын хэргээр цаазын ял оноосон тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Ялыг гүйцэтгэх хугацааг хоёр жил хойшлуулах заалттайгаар БНХАУ-ын Жилинь мужийн Чанчунь хотын Ардын дунд шатны шүүх энэ шийдвэрийг ням гарагт гаргасан байна.

38 сая ам.долларын хахууль авсан нь тогтоогджээ

Шүүхийн мэдэгдэлд дурдсанаар, Тан Жэньжян нь 2007-2024 оны хооронд төрийн төв болон орон нутгийн шатанд төрийн өндөр албан тушаал хаших хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн гэрээ байгуулах, төсөл батлуулах, боловсон хүчний томилгоо, халаа сэлгээ хийх зэрэг асуудлаар хувь хүмүүс, байгууллагуудад тусламж үзүүлж байсан нь мөрдөн шалгалтаар тогтоогджээ.

Түүний авсан хахуулийн нийт дүн 2.68 тэрбум юань, ойролцоогоор 38 сая ам.доллар-т хүрсэн бөгөөд энэ нь улс төрийн өндөр албан тушаалтан авлигын хэрэгт холбогдсон хамгийн том тоо-нуудын нэгт тооцогдож байна.

Намын гишүүнчлэл, бүх эрхийг нь хасав

Шүүх түүний улс орон, ард түмэнд ноцтой хохирол учруулсан гэж үзэн цаазаар авах ял оноох үндэслэлтэй гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Тан Жэньжян гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, хууль бусаар олсон орлогоо улсад буцаан өгсөн, зарим хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан ялыг хоёр жилийн хугацаанд хойшлуулах шийдвэр гаргажээ.

Мөн улс төрийн бүх эрхийг насан туршид нь хасч, бүх хувийн өмч хөрөнгө, хууль бусаар олсон орлогыг улсын мэдэлд хураан авсан байна.

Тан Жэньжяний намтар

Тэрбээр 2020 оны 12-р сард БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хэрэг эрхлэх яамны Коммунист намын салбарын нарийн бичгийн даргаар томилогдсон бөгөөд өмнө нь төв болон бүс нутгийн олон албан тушаал хашиж байжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 Смхиман

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here