-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Улирлын томуу идэвхжлийн түвшинд хүрэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Аймгуудын нөхцөл байдал

Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр улсын хэмжээнд “Улирлын томуу, томуугийн цартахлын хүндрэлийн үнэлгээ (УТТЦХҮ)” идэвхжлийн түвшинд хүрээд байна.

  • 1 аймагт алаг цоог дэгдэлтийн түвшин бүртгэгдсэн
  • 9 аймаг идэвхжлийн түвшинд байна
  • 11 аймаг улирал хоорондын түвшинд бүртгэгджээ

Өвчлөл, хүндрэлийн үзүүлэлтүүд

Амбулаториор хандсан иргэдийн 4.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон бол эмнэлэгт хэвтэгсдийн 17.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмчлүүлж байна. Өвчлөгсдийн 78.3 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байгаа бөгөөд тэдний 49.1 хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна.

Амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэгсдийн 75.1 хувь нь хүүхдүүд бөгөөд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хоёр нас баралт бүртгэгдсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here