-4.9 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 12, 2025

Энэтхэгт 20 хүүхдийн аминд хүрсэн хортой сиропын үйлдвэрийн эзнийг баривчилжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны аравдугаар сарын 9. Энэтхэгийн эрх баригчид таван наснаас доош насны 20 хүүхдийн үхэлд хүргэсэн хортой ханиалгын сиропын хэргээр “Sresan Pharmaceuticals” компанийн эзэн Ранганатан Говинданыг баривчилсан байна.

Хүүхдүүдийн үхэлд хүргэсэн “Coldrif” сироп

Энэхүү эмгэнэлт хэрэг Мадхья Прадеш мужид гарсан бөгөөд хүүхдүүд “Coldrif” нэртэй ханиалгын сироп уусны дараа хордож, амиа алдсан байна. Уг бүтээгдэхүүнийг Тамил Наду мужид байрладаг “Sresan Pharmaceuticals” компани үйлдвэрлэж байжээ.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, шинжилгээгээр уг сиропт диэтилен гликол (DEG) хэмээх маш хорт бодис агуулагдаж байсан нь тогтоогдсон байна. Энэ бодис нь аж үйлдвэрийн зориулалттай, ихэвчлэн тормозны шингэнд ашиглагддаг бөгөөд эмийн найрлагад ашиглахыг хатуу хориглодог юм.

Үйлдвэрийн нөхцөл стандарт хангаагүй байжээ

Хүүхдүүдийн хордлогын тухай мэдээлэл тархсаны дараа Энэтхэгийн засгийн газар аравдугаар сарын 2-ноос “Coldrif” сиропын борлуулалтыг хориглож, үйлдвэрийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Шалгалтаар тус үйлдвэр бохир, стандарт шаардлага хангаагүй нөхцөлд эм үйлдвэрлэж байсан нь илэрсэн байна. Үүнээс гадна уг сиропыг Одиша болон Пудучерри мужуудад ч нийлүүлж байжээ.

Тамил Наду мужийн Эрүүл мэндийн сайд “компанийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ажиллагааг эхлүүлж байна” гэж мэдэгдсэн байна.

Бусад хортой сиропууд илэрчээ

Энэхүү хэрэг нь Энэтхэгийн эмийн хяналтын тогтолцоонд ноцтой доголдол байгааг илчилсэн бөгөөд засгийн газраас бусад сиропон эмүүдийг нэн яаралтай шалгах үүрэг өгчээ.

Шалгалтын дүнд “Respifresh” болон “RELIFE” нэртэй хоёр төрлийн сироп мөн адил DEG бодис агуулж байсан нь тогтоогдож, зах зээлээс татан авах шийдвэр гаргасан байна.

Эдгээрийг Гужарат мужийн хоёр компани үйлдвэрлэж байсан бөгөөд тус улсад эм үйлдвэрлэлийн чанар, хяналт шалгалтыг чангатгах шаардлагатайг шинжээчид онцолж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here