-9.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 10 сар 16, 2025

2026 оны ДАШТ: 28 баг эрхээ баталгаажууллаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Тэмцээний тойм

2026 оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-ний хооронд болох хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн спортын түүхэнд шинэ үеийг эхлүүлэх гэж байна. Энэ удаагийн ДАШТ-д анх удаа 48 орны шигшээ баг оролцох бөгөөд өнөөдрийн байдлаар (2025.10.14) 28 баг эрхээ баталгаажуулаад байна.
Тэмцээнийг АНУ, Мексик, Канад хамтран зохион байгуулах бөгөөд тэд урьдчилсан шатанд оролгүйгээр шууд оролцох эрхээ авсан.

Бүс нутгийн эрх авсан багууд

Хойд болон Төв Америкийн бүсээс (CONCACAF) гурван зохион байгуулагч орныг оролцуулаад нийт зургаан баг эрхээ авах боломжтой. Одоогоор гурван баг тодорхой болсон бөгөөд үлдсэн эрхүүд арваннэгдүгээр сард шийдэгдэнэ.
Өмнөд Америкийн бүс (CONMEBOL)-ээс Аргентин, Эквадор, Колумб, Уругвай, Бразил, Парагвай эрхээ авч, Боливи тив хоорондын плэй-оффт үлдлээ.
Азийн бүс (AFC)-ээс Япон, БНСУ, Иран, Австрали, Узбекистан, Иордан, Катар, Саудын Араб эрхээ баталгаажуулсан. Ирак болон АНЭУ хоёрын тоглолтоор плэй-оффын оролцогч тодорно.
Африкийн бүс (CAF)-ээс Египет, Сенегал, ӨАБНУ, Кабо Верде, Марокко, Кот д’Ивуар, Алжир, Тунис, Гана есөн баг эрхээ авсан бол Далайн бүс (OFC)-ээс Шинэ Зеланд оролцох эрхээ баталгаажуулж, Шинэ Каледони плэй-оффт үлдлээ.

Европ ба плэй-оффын шат

Европын бүсийн урьдчилсан тоглолтууд 12 хэсэгт үргэлжилж байна. Хэсэг бүрийн тэргүүлэгч 12 баг шууд эрх авах бөгөөд одоогоор зөвхөн Англи баг эрхээ баталгаажуулаад байна. Хоёрдугаар байр эзэлсэн 12 баг болон Үндэстнүүдийн лигээс нэмэгдэх дөрвөн баг нийлээд 16 баг Европын плэй-оффт оролцож, дөрвөн эрхийн төлөө өрсөлдөнө.
Европоос бусад таван бүсийн зургаан баг — Хойд Америкаас хоёр, Африк, Ази, Өмнөд Америк, Далайн бүс тус бүрээс нэг — 2026 оны гуравдугаар сард Мексикийн Монтеррей, Гвадалахара хотод болох тив хоорондын плэй-оффт оролцоно. Эндээс хоёр баг нэмэлт эрхээ авна.

Эцсийн байдлаар

Ийнхүү 48 эрхийн 28 нь эзэнтэй болж, үлдсэн 20 эрх Европ, Америк болон тив хоорондын тоглолтуудаар тодорно. Арваннэгдүгээр сард болох урьдчилсан шатны дараа нийт 42 багийн нэр тодорхой болж, үлдсэн зургаан баг 2026 оны гуравдугаар сард болох плэй-оффоор шийдэгдэнэ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here