-21.9 C
Ulaanbaatar
Лхагва, 10 сар 22, 2025

Багш нарын цалинг 2026 онд 30 хувиар нэмэгдүүлэх гайхалтай шийдвэр гарлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Багш нарын цалинг нэмэгдүүлэх шийдвэр

Багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардсан хугацаагүй ажил хаялт одоо ч үргэлжилж байна. Энэ хүрээнд 2025 оны аравдугаар сарын 21-ний өдөр Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хүүхэд, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн дарга З.Цогтгэрэлтэй уулзалт хийжээ.

Засгийн газрын цалин нэмэгдүүлэх төлөвлөгөө

Энэ уулзалтын үеэр Сангийн сайд Б.Жавхлан “2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан гэдгийг талууд мэднэ. Энэ удаа гурав дахь удаагаа гурван талын хэлэлцээр хийж байна. Одоогийн нөхцөл байдалд Засгийн газраас өөрсдийн боломжит нөөц боломждоо тулгуурлан дараах шийдвэрийг гаргалаа. Багш, ажилчдын цалинг 2020, 2021 онд нэмэгдүүлж чадаагүй нь үнэн. Гэхдээ 2023, 2024 онд тус бүр дорвитой нэмж, чадсан. Тухайлбал, ЕБС-ийн багш нар шинэ төгсөгч байсан ч 2020, 2021 онд 750 мянган төгрөг авдаг байсан. Харин өдгөө 1.480 мянган төгрөг авдаг болсон. Манай боловсролын салбар бол цалингийн нэмэгдлээрээ хамгийн сайн нэмэгдсэн салбар. Өнөөдрийн нөхцөл байдалдаа тулгуурлан Засгийн газрын зүгээс дараах шийдвэрийг гаргалаа. 2026.01.01-нээс 20 хувь, 2026.07.1-нээс 10 хувь буюу нийт 30 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Цаашид 2027, 2028 онуудад үе шаттай нэмэгдүүлнэ. Ирэх онд үндсэн цалинг нэмэгдүүлэхдээ урсгалаас урсгал руу шилжүүлэх байдлаар шийдвэрлэнэ. Манай нийт төрийн албан хаагч нарын цалин нь 1.8 их наяд төгрөг. Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болж нэмэгдвэл 3.8 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байна” гэлээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here