-2.9 C
Ulaanbaatar
Лхагва, 10 сар 29, 2025

Г.Оюунтунгалаг: Түлш авахдаа хаягийн мэдээллээ заавал шалгаарай

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“Хотула” аппликейшнд бүртгүүлэхэд хаягийн зөрчил хамгийн түгээмэл асуудал болж байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд түлш борлуулалтын шинэ систем хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор “Тавантолгой түлш” ХХК-ийн Дуудлага, харилцааны хэсгийн ажилтан Г.Оюунтунгалаг иргэдэд анхааруулга өглөө.

Тэрбээр “Хотула” аппликейшн, “Сайн карт” болон иргэний үнэмлэхийн QR код ашиглан түлш худалдаж авч байгаа иргэд хаягийн мэдээллээ заавал шалгах шаардлагатайг онцоллоо.

Хаягийн мэдээлэл зөрснөөс болж бүртгэл хаагдаж байна

“Энэ жилээс эхлэн түлш борлуулахдаа “Хотула” аппликейшнийг ашиглаж байгаа. Одоогоор 250 мянга гаруй иргэн бүртгүүлсэн. Гэвч нэг хаяг дээр хэд хэдэн хүн давхар бүртгүүлсэн зөрчил гарч байна. Бид “Нэг өрх — нэг эрх” гэсэн журмаар ажиллаж байгаа тул өрхийн мэдээлэл зөрвөл тухайн иргэний картыг хааж байгаа” хэмээн тэрээр тайлбарлав.

Түүнчлэн:

  • Орон сууцанд амьдардаг ч хөдөө орон нутгийн бүртгэлтэй,
  • Нэг хашаанд хэд хэдэн айл тусдаа галлагаа хийдэг,
  • Улаанбаатарт оршин суудаггүй иргэдийн картууд мөн хаагдаж байгаа аж.

Хэрэв ийм нөхцөл байдал гарвал иргэд өөрийн харьяа хороонд очиж өрхийн бүртгэлээ салгуулах, эсвэл шилжилт хөдөлгөөнөө шинэчлэх шаардлагатай байна.

Зусланд түлш авах бол тодорхойлолт шаардана

Г.Оюунтунгалагийн хэлснээр, “Байр хаягтай мөртлөө зусланд галлагаа хийх гэж байгаа иргэд хорооноос тодорхойлолт авч, “Тавантолгой түлш”-ийн чат руу илгээж болно. Мөн долоон дүүрэгт манай мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд 7011-9400 утсаар холбогдож асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой” гэжээ.

Иргэдэд өгөх зөвлөмж

  • Хаягийн мэдээллээ Хүн амын мэдээллийн санд шалгуулах
  • Өрхийн бүртгэл давхардаагүй эсэхийг хороондоо баталгаажуулах
  • Хөдөө орон нутагт бүртгэлтэй бол оршин суугаа газрын шилжилтээ шинэчлэх

Ингэснээр түлш худалдан авах үйл ажиллагаа саатахгүй, “Хотула” аппликейшн дээр бүртгэл хэвийн үргэлжлэх боломж бүрдэх юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here