IEM Chengdu 2025-ийн хэсгийн шатны ширүүн тулаан
“The MongolZ” баг “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээний хэсгийн шатанд Данийн “Astralis” багтай өнөөдөр тоглож, 0:2-ын харьцаатайгаар ялагдал хүлээв. 1xBet тоглоомын ивээн тэтгэлэгтэйгээр оролцож буй Монголын багт энэ тоглолт томоохон сорилт байсан бөгөөд эхний мапийг 11:13, хоёр дахь мапийг 8:13-аар алдсан юм.
Astralis-тай хүчтэй өрсөлдөж байсан ч алдаа гаргав
Монголын тоглогчид хүчтэй өрсөлдөгчийн эсрэг итгэлтэй, идэвхтэй тоглолт үзүүлсэн ч гол мөчүүдэд гаргасан алдаа ялалтыг алдах шалтгаан болов. Харин “Astralis” баг өндөр зохион байгуулалт, нарийн стратегитайгаар эхний мапийг давамгайлж, хоёр дахь мап дээр ч давамгайллаа хадгалж чадсан.
- Nuke (Astralis-ийн сонголт): 11:13 харьцаатай ялагдал.
- Inferno (The MongolZ-ийн сонголт): 8:13 харьцаатай ялагдал.
Энэ үр дүнгээр “Astralis” шууд плей-офф руу шалгарлаа.
Хасагдах шатнаас хүчтэй эргэн ирэлт хийнэ
“The MongolZ” баг одоо тэмцээнийг хасагдах шатнаас үргэлжлүүлэх бөгөөд дараагийн тулаанд илүү сайн бэлтгэл хийж, эргэн ирэхээр бэлдэж байна. Монголын хөгжөөн дэмжигчид багийнхаа дараагийн тоглолтыг тэсэн ядан хүлээж байна.





