-15.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Алтны зах зээл сэргэлтэд орж, ханш дахин өсөлттэй хэв маяг руу шилжив

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын засаг захиргаа удаан үргэлжилсэн түр зогсолтоо цуцалсны дараагаар олон улсын алтны зах зээлд эерэг өөрчлөлт гарч, ханш эргэн дээшлэх хандлага ажиглагдаж эхэллээ. Нью-Йоркын бирж дээр нэг унци алтны фючерсийн үнэ 1.6%-иар өсөж 4182.70 ам.долларт хүрсэн бол спот ханш 1.3%-ийн өсөлттэй үзүүлэлтээр 4179.12 ам.долларт хүрээд байна. Энэ нөхцөл байдал нь Холбооны нөөцийн банк эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн бодлогын дараагийн алхмын талаар зах зээлд хүлээлт үүсгээд байна.

45 хоногийн зогсолтын дараах өөрчлөлт

АНУ-ын засаг захиргаа түүхэндээ байгаагүй 45 хоногийн турших түр зогсолтын дараа алтны ханш өснө хэмээх таамаглалыг шинжээчид хэдийнэ дэвшүүлээд байсан. Он гарснаас хойш алтны үнэ тасралтгүй нэмэгдэж байгаа нь эдийн засгийн мөчлөгийн томоохон хямралын дохио байж болзошгүйг эдийн засагчид анхааруулсаар ирсэн. Алтны ханш одоог хүртэл 55%-иар өсөөд байгаа нь 1979 оноос хойших хамгийн огцом нэмэгдэлт болж байгаа юм.

Ханшийн хэлбэлзлийн онцлог

Алтны ханш тогтмол савлаж байгаа ч 4100 ам.долларын түвшнээс доош унахгүй байгаа нь өсөлтийн суурь хүчтэй байгааг илтгэж байна. Зах зээл дэх ийм хөдөлгөөн цаашдын өсөлтөд итгэх итгэлийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буй.

Төв банкуудын бодлого өөрчлөгдөж байна

Өнөөдрийн нөхцөлд дэлхийн олон улсын төв банкууд бодлогын хүүгээ бууруулахын зэрэгцээ алтны нөөцөө нэмэгдүүлэх стратегид илүү анхаарал хандуулж байна. Энэ нь ханшийн өсөлтийг дэмжих гол үзүүлэлтүүдийн нэг болж байгаа юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here