-14.9 C
Ulaanbaatar
Даваа, 3 сар 2, 2026

G-Dragon Хонконгийн аймшигт түймрийн хохирогчдод 2 тэрбум воны хандив өргөв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

БНСУ-ын алдартай уран бүтээлч, дэлхий даяар нэр хүндтэй G-Dragon Хонконгийн орон сууцны цогцолборт гарсан аймшигт галын дараа хохирогчдыг дэмжихээр 2 тэрбум воны /ойролцоогоор 1.5 сая ам.доллар/ хандив өргөсөн тухай мэдээллээ.

Тэрээр энэхүү мөнгийг Хонконгийн засгийн газраас байгуулсан “Wang Fuk Court-г дэмжих сан”-д шилжүүлсэн бөгөөд хандив нь зөвхөн иргэдэд төдийгүй гал түймрийн голомтод ажилласан гал сөнөөгчид, онцгой байдлын албаныхныг дэмжихэд зориулагдахыг онцлон хүссэн байна.

G-Dragon-той хамтран ажилладаг “Just Peace Foundation” сан ч мөн энэхүү үйлсэд нэгдэж, галын үеэр ажилласан гал сөнөөгчид, аврагчид, онцгой байдлын албан хаагчдад сэтгэлзүйн дэмжлэг, эмчилгээний тусламж үзүүлэх төлөвлөгөөгөө зарлажээ.

Хонконгийн орон сууцны тус цогцолборт гарсан гал түймэр арваннэгдүгээр сарын 26-нд болж, албан ёсны мэдээллээр одоогийн байдлаар 146 хүний амь насыг авч одоод байна. Хот даяар гашуудлын уур амьсгал ноёлж, олон улсын анхаарлыг татсан эмгэнэлт хэрэг болсон юм.

Харин үүнээс хэдхэн хоногийн дараа, арваннэгдүгээр сарын 29-нд Хонконгод “MAMA Awards 2025” хөгжмийн шагнал гардуулах томоохон ёслол зохион байгуулагдаж, G-Dragon “Оны шилдэг уран бүтээлч” шагналын эзэн болсон. Тэрээр тайзан дээрээс үг хэлэхдээ баярын инээмсэглэлээсээ илүү гунигт мэдрэмжээ илэрхийлж, түймрийн талаар дурсан:

галын гамшиг, хохирогчдын тухай бодохоор сэтгэл нь ихэд өвдөж буйгаа хэлээд, хандивынхаа тухай олон нийтэд мэдэгдсэн байна.

Түүнд энэ үдэш зөвхөн “Оны шилдэг уран бүтээлч” цол төдийгүй Dance Performance (Male Solo), Best Male Artist, Fans’ Choice Male зэрэг нийт дөрвөн шагнал гардуулсан ч G-Dragon баярын мөчөө Хонконгийн иргэд болон галын голомтод амь насаа дэнслэн ажилласан алба хаагчдад зориулахыг илүүд үзсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу