-16.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 7, 2025

ОХУ дэлхийн хамгийн их тоглогчтой Roblox-ыг гэнэт хаалаа: шалтгаан нь юу вэ?

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

ОХУ-ын эрх баригчид хүүхдийн аюулгүй байдал, ёс зүйн асуудалтай холбоотойгоор дэлхий даяарх хамгийн олон хэрэглэгчтэй онлайн платформуудын нэг болох Roblox тоглоомыг энэ сарын 4-нөөс эхлэн албан ёсоор хориглолоо.

Хүүхдийн аюулгүй байдал, “зохисгүй” контент гол шалтгаан болжээ

Оросын холбогдох хуулийн болон шалгагч байгууллагуудын мэдээлснээр Roblox нь:
– хүүхдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх
– экстремист агуулгатай контент түгээх
– хүүхдүүдийг ЛГБТ чиг хандлагатай контентод өртөмтгий болгох

эрсдэлтэй гэж үзсэн тул тус тоглоомыг өөрийн нутаг дэвсгэрт ашиглахыг хориглох шийдвэр гаргасан байна.

Тэдний тайлбарласнаар, платформ дотор хэрэглэгчид өөрсдөө тоглоом, орчин, агуулга бүтээдэг тул ёс зүйн хувьд зохисгүй, насанд хүрэгчдэд ч эмзэг байж мэдэх төрлийн “map” болон тоглоомын горимууд олширч, хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлж байгаа гэж дүгнэжээ.

Roblox бол хүүхдүүд хамгийн их тоглодог онлайн платформын нэг гэж тооцогддог ч сүүлийн жилүүдэд “хүүхдийн аюулгүй байдлыг хангах хамгаалалт сул, шүүлтүүр хангалтгүй” гэх шүүмжлэлд байнга өртөж байв.

Roblox-ын хариу мэдэгдэл болон аюулгүй байдлын шинэ өөрчлөлт

ОХУ-ын хоригийн шийдвэр гарсны дараа Roblox корпорац албан мэдэгдэл хийж, тухайн улсын хууль тогтоомжийг хүндэтгэхийн зэрэгцээ өөрсдийн платформын аюулгүй байдлын бодлогыг хамгаалсан байр суурь илэрхийлжээ.

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч:
“Бид үйл ажиллагаа явуулж байгаа газруудынхаа хуулийг хүндэтгэдэг. Манай платформ хүүхдүүдэд зориулсан эерэг орчин бүрдүүлдэг. Бид аюулгүй байдлын асуудлыг маш сайн ойлгож, манай платформд орж байгаа аюултай контентуудыг хянаж, урьдчилан сэргийлдэг” хэмээн мэдэгдсэн байна.

Үүнээс өмнө, энэ сард Roblox компани өөрчлөлт хийх талаар урьдчилан мэдэгдэж, тоглоом тоглож буй хүүхдүүдийг насанд хүрсэн хэрэглэгчидтэй шууд чатлах боломжийг хаах, харилцааны сувгийг илүү нарийн хянах шинэчлэл хийхээр болсноо зарласан.

Ийнхүү нэг талаас улс төр, хууль эрх зүйн хатуу хяналт, нөгөө талаас корпорацийн “аюулгүй, эерэг орчин” бүрдүүлж байна гэсэн мэдэгдэл огт өөр хоёр дүр зургийг бий болгож, Roblox болон хүүхдийн онлайн аюулгүй байдлын талаархи маргааныг улам хүчтэй болгож байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here