-16.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 7, 2025

Трамп ФИФА-гийн Энх тайвны шагнал хүртэхээр боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалааны ёслолын үеэр ФИФА-гийн Энх тайвны шагналаар шагнуулахаар төлөвлөж байна гэж Politico мэдээллээ. Тус арга хэмжээ Вашингтон хотноо зохион байгуулагдана.

ФИФА-гийн албан ёсны хоёр цаг орчим үргэлжлэх ёслолын үеэр байгууллагын ерөнхийлөгч Жанни Инфантино Доналд Трампт ФИФА-ийн Энх тайвны шагналыг гардуулна. Дэлхийн аваргын сугалааны ёслол өндөрлөх үеэр Village People хамтлаг тайзан дээр гарч “YMCA” хит дуугаа дуулж үзэгчдэд ая дууны бэлэг барих аж. Энэхүү дуу нь Трампын улс төрийн карьерын нэгэн бэлгэ тэмдэг болсон бөгөөд тэрбээр сонгогчидтой хийх олон нийтийн уулзалт, арга хэмжээгээ ихэвчлэн энэ дууллаар өндөрлөдөг билээ.

2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь түүхэндээ анх удаа 48 шигшээ баг оролцох өргөтгөсөн форматаар явагдана. Тэмцээн ирэх оны зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний хооронд АНУ, Канад, Мексик гурван улсын нутаг дэвсгэр дээр болно.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here