-31.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 20, 2025

Арвайхээрийн “Болор-4” улсын “Оны онцлох баг” болж анхаарал татлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Болор-4” бүжгийн хамтлаг Монгол Улсын “Оны онцлох баг”-аар шалгарчээ.

“Болор-4” хамтлагийн бүрэлдэхүүн, чиглэл

Тус хамтлаг МУСТА, БТА Г.Энхсайханы удирдлага дор 20 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр ардын, цэнгээнт, орчин үеийн бүжгийн төрлөөр хичээллэдэг байна.

Энэ жилийн онцлох амжилтууд

“Болор-4” хамтлаг олон улсын хүүхдийн “Алтан гадас-2025” урлагийн их наадамд гран-при хүртсэн байна. Мөн ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулсан “Агуу их цайны зам-2025” олон улсын тэмцээнд цомын эзэн болж, аймгийн Хөгжимт драмын түүхт 40 жилийн ойн хүрээнд болсон “Арвайн дэг-2025” аймгийн аварга шалгаруулах уралдааны хамтлаг бүжгийн төрөлд гран-при шагнал авсан гэж мэдээллээ.

“Оны онцлох хүүхэд” номинацын спортын төрөлд шалгарсан сурагч

“Оны онцлох хүүхэд” шалгаруулах номинацын биеийн тамир, спортын төрөлд Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн тусгай хэрэгцээт бүлгийн 12-р ангийн сурагч Б.Буянтогтох шалгарсан байна. Тэрбээр Польш улсад болсон дэлхийн цомын төлөөх тэмцээнд волейболоор дөрөвдүгээр байр эзэлж, Монголын хүүхдийн спортын 8 дугаар наадмын өвлийн спортын төрөлд цасны гуталтай гүйлтээр тэргүүн байр, Бочигийн 7 дугаар тэмцээнд гутгаар байр хүртжээ.

Шалгаруулалтын зорилго, зохион байгуулалт

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, ГБХНХЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХГБХХГ-аас хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох боломж, гаргасан амжилт ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах ёслолыг 33 дахь жилдээ зохион байгуулсан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here