Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний Лхагва гарагт төв талбай дээр “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулахаар болжээ.
Хөтлөгчид, оролцох уран бүтээлчид
Энэ удаагийн цэнгүүнийг жүжигчин Э.Ууганбаяр, Э.Цолмонбаяр нар хөтлөхөөр болсон байна. Мөн The HU зэрэг хамтлаг, дуучид төв талбайн тайзнаа уран бүтээлээ толилуулж, шинэ оныг хамтдаа угтахаар бэлтгэлээ хангаж байгаа гэж мэдээллээ.
Ёслолын буудлага, зардлын мэдээлэл
Он солигдох мөчид ёслолын буудлага хийж шинэ оноо угтдаг уламжлал 24 жил үргэлжилж байгаа бөгөөд ихэвчлэн залуус төв талбайд цугларч шинэ оноо угтдаг гэсэн судалгаа гарсан байна. Нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүнийг зохион байгуулахад 400 сая төгрөг төсөвлөхөөр төлөвлөжээ.






Шинэ жилийг төв талбай дээр угтах гоё санаа байна
Хотын уур амьсгал их сайхан болох байх