11 дүгээр сард ам.долларын сарын дундаж ханш 3571.66 төгрөг болов
Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш энэ оны 11 дүгээр сард 3571.66 төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 158.9 төгрөгөөр суларсан үзүүлэлт бөгөөд харин өмнөх сарынхаас 20.1 төгрөгөөр чангарсан байна.
Евро, рубль, юанийн ханш мөн жилийн өсөлттэй сулрав
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 11 дүгээр сард 4128.71 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 498.2 төгрөгөөр суларчээ. Харин өмнөх сарынхаас 52.3 төгрөгөөр чангарав.
Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 44.42 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 10.4 төгрөгөөр суларсан бол өмнөх сарынхаас 0.01 төгрөгөөр чангарсан байна.
Мөн төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 502.37 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 28.7 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 2.1 төгрөгөөр чангарсан гэж мэдээлжээ.





