-21.9 C
Ulaanbaatar
Даваа, 3 сар 2, 2026

Ж.Энхсоёл MBC Awards-ын “Шилдэг хос”-оор шалгарчээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

БНСУ-ын Munhwa Broadcasting Corp (MBC)-гийн оны шилдгүүд өчигдөр тодорч, телевизийн салбарт онцгойрсон уран бүтээл, оролцогчдыг шагнажээ. Энэ удаагийн арга хэмжээнд алдарт волейболчин Ким Ён Гуны оролцдог “Wonder Coach” нэвтрүүлэг нийт зургаан шагнал хүртсэн байна.

Шагналуудын хүрээнд тус нэвтрүүлэг “Program of the Year” буюу оны шилдэг нэвтрүүлгээр нэрлэгдсэнээс гадна “Rookie Award”, “Hot Issue Award”, “Best Teamwork Award” зэрэг төрөлд амжилт үзүүлжээ. Мөн “Entertainer of the Year” (Daesang Nominees) ангилалд Ким Ён Гун нэр дэвшсэн байна.

Харин Монголын тамирчин Жамъяанпүрэвийн Энхсоёл буюу Солонгост “Inkushi (Энхүүш)” нэрээр танигдсан оролцогч Ким Ён Гунтай хамт “Best Couple” төрөлд шалгарчээ. Энэ нь “Wonder Coach” нэвтрүүлгийн хамгийн их яригдсан хослол, үзэгчдийн анхаарал татсан харилцаа, хамтын ажиллагааг онцлон үнэлсэн шагналын нэгээр нэрлэгдэж байна.

Гэвч саяхан БНСУ-ын волейболын Дээд лигийн багтай гэрээ байгуулсан Ж.Энхсоёлын тоглолтын хуваарь шагнал гардуулах ёслолтой давхацсан тул тэр өөрийн биеэр очиж шагналаа авч чадаагүй аж. Түүний өмнөөс уг нэвтрүүлэгт оролцсон өөр нэг монгол тамирчин болох С.Булгантамир тайзан дээр гарч, шагналыг нь гардан авсан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу