2025 оны Зул сарын баярын үеэр хөгжмийн ертөнцөд анхаарал татсан өөрчлөлт гарлаа. Олон жилийн турш “Зул сарын баярын Хатан хаан” хэмээн нэрлэгдэж ирсэн Мэрайя Кэри энэ удаа Spotify-ийн Зул сарын хамгийн их сонсогддог дууны жагсаалтад тэргүүн байрнаасаа буусан байна.
Сүүлийн 30 жилийн турш баярын улирал бүрт хамгийн өндөр сонсолт, хандалтаар тэргүүлж ирсэн түүний “All I Want for Christmas” дууг Австралийн поп дуучин Сиагийн “Snowman” бүтээл гүйцэж, Spotify чартын нэгдүгээр байрыг эзэлжээ.
Кэри “бүх цаг үеийн” рекордоо хадгалсаар
Хэдийгээр энэ сард хоёрдугаар байрт бичигдсэн ч Мэрайя Кэригийн “All I Want for Christmas” нь бүх цаг үеийн хамгийн их сонсогддог Зул сарын баярын дуу хэвээр үлдсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ жилийн оргил байр солигдсон ч олон жилийн нийлбэр үзүүлэлт, нийт нөлөөний хувьд Кэри байр сууриа алдаагүй гэсэн үг.
Шилдэг тавд багтсан дуунууд
Spotify-ийн энэ удаагийн баярын чартын эхний тавд дараах бүтээлүүд нэрлэгдсэн байна.
Гуравдугаар байр: “Wham” хамтлагийн “Last Christmas”
Эхний тавд: Дин Мартиний “Let It Snow! Let It Snow!”
Эхний тавд: Энди Уильямсын “It’s the Most Wonderful Time of the Year”





