Стратегийн төслийн барилга гуравдугаар сарын дунд үеэс эхлэхээр товлогдов
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 2-нд нийслэлийн auto замын сүлжээг шинэ шатанд гаргах Туулын хурдны замын барилгын ажлыг 2026 оны гуравдугаар сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөсөн талаар НЗДТГ-аас мэдээллээ.
Тус төслийг хотын авто замын ачааллыг саргах, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр дамжин өнгөрдөг урсгалыг бүсчлэн тараах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт хэмээн тодорхойлж байна. Замын зорчих хэсгийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээж, ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.
32 км урт, зургаан эгнээтэй, долоон орц гарц бүхий шинэ хурдны шугам
Улаанбаатар хотын 2026 оны дулааны улиралд хэрэгжих хамгийн том дэд бүтцийн төсөл нь Туулын хурдны зам болж байна. Шинэ хурдны зам нь Баянзүрхийн товчооны авто замаас эхлэн баруун чиглэл рүү салдаг аюулгүйн тойрог хүртэл сунжирч, нийт 32 км урттайгаар төлөвлөгджээ.
Зарласан үзүүлэлтээр зорчих хэсэг нь зургаан эгнээтэй байх бөгөөд замын дагуу долоон орц, гарц төлөвлөсөн. Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын бэлтгэл ажил ойролцоогоор 80 хувьтай байна. Төв кемп, ажилчдын кемп болон шаардлагатай түр байгууламжуудыг байгуулах явц үргэлжилж, зураг төслийн нарийвчилсан шийдлүүдийг боловсруулах ажил хийгдэж байна. Мөн дам нурууны хэв, хашмал цутгах анхны талбайг бэлэн болгожээ.
Газар чөлөөлөлт, үнэлгээний ажил 2026 оны I улиралд багтана
Төслийн хүрээнд газар чөлөөлөлтийн ажил явагдаж байгаа бөгөөд нийт 112 нэгж талбар өртөж буйгаас одоогийн байдлаар 10 нэгж талбарыг бүрэн чөлөөлсөн байна. Үлдсэн талбаруудад хийх хөрөнгийн үнэлгээг 2026 оны эхний улиралд багтаан дуусгах зорилт тавьжээ.
Иргэд, өмчлөгчтэй хийх уулзалт, зөвшилцлийн уулзалтуудыг шат дараатай зохион байгуулж, нөхөн олговрын хэмжээ, нөхцөлийг тохиролцох ажлыг НЗДТГ болон холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн явуулж байна.





