-8.9 C
Ulaanbaatar
Лхагва, 3 сар 11, 2026

“Аватар 3” хоёр долоо хоногт 1 тэрбумыг давж, кассыг шуугиуллаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

1 тэрбумын босгыг богино хугацаанд давсан нь

Найруулагч Жеймс Кэмероны “Аватар: Гал ба үнс” кино дэлхийн кино театруудын дэлгэцнээ гарснаас хоёр долоо хоногийн дараа кассын орлого нь 1 тэрбум ам.долларын босгыг давжээ.

People сэтгүүлийн мэдээлснээр, “Аватар” франчайзын өмнөх хоёр анги мөн 1 тэрбум ам.долларын орлого олсон байна. 2022 онд гарсан “Аватар: Усны ертөнц” кино 14 хоногийн дотор, 2009 онд гарсан “Аватар” кино 17 хоногийн дотор тус бүр 1 тэрбум ам.долларын орлого олж байв. Франчайзын эхний хоёр анги нь бүх цаг үеийн хамгийн их орлоготой кинонуудын тоонд багтдаг.

Камероны амжилт, 2025 оны “1 тэрбумын клуб”-ийн гурван кино

Жеймс Кэмероны өөр нэг алдарт бүтээл “Титаник” кино дэлхийн кино театруудад гарсан хугацаандаа 2 тэрбум гаруй ам.долларын орлого олж байсан юм. Ингэснээр Кэмерон нэг тэрбум ам.доллароос дээш орлоготой дөрвөн кино бүтээсэн түүхэн дэх анхны найруулагч болжээ.

“Аватар: Гал ба үнс” кино 2025 онд дэлхийн кино театруудад нээлтээ хийснээсээ хойш орлого нь 1 тэрбум ам.доллароос давсан гурван киноны нэг болсон байна. “20th Century Studios”-ийн мэдээлснээр, “Лило ба Стич” кино 1.038 тэрбум долларын орлого олсон бол “Zootopia 2” хүүхэлдэй кино 1.51 тэрбум ам.долларын орлогод хүрчээ.

Box Office Mojo: “Аватар” №1 хэвээр, №2-т “Endgame” бичигдэж байна

Box Office Mojo-гийн мэдээлснээр, анхны “Аватар” кино түүхэн дэх хамгийн их орлоготой кинонуудын жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байгаа бол 2022 оны “Аватар: Усны ертөнц” гуравдугаар байрт бичигдэж байна. Харин энэ жагсаалтын хоёрдугаарт 2019 оны “The Avengers: Endgame” кино оржээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу