Тайланд улсад өнөөдөр өглөө төмөр замын ажлын талбайд ажиллаж байсан кран нурж, зорчигч тээвэрлэж явсан галт тэргэн дээр унаснаар 19 хүн амь насаа алдаж, 80 хүн гэмтсэн гэж мэдээлэв. Кран унах үедээ галт тэрэгний гурван вагоныг дарсан байна.
Ослын үед тухайн галт тэргэнд нийт 195 хүн зорчиж явжээ. Дарагдсан гурван вагонд 19-өөс олон хүн байж болзошгүй гэсэн мэдээлэл гарч, аврах багийнхан амьд үлдсэн хүмүүсийг татан гаргах ажиллагааг үргэлжлүүлэхээр ажиллаж байна.
Гэвч аврах ажиллагааны явцад кран улам доош шахаж эхэлсэн тул аврагчид өөрсдөө дарагдах эрсдэлийг тооцон ажиллагааг түр хугацаанд зогсоосон гэжээ.






Маш харамсалтай осол байна
Аюулгүй байдлыг илүү анхаарах хэрэгтэй