-32.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 15, 2026

Нийслэлийн цэцэрлэг, сургуулийн сурагчдаас хеликобактерийн шинжилгээ авна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улаанбаатар хотын нийт цэцэрлэг, сургуулийн сурагчдаас хеликобактерийн шинжилгээ авахаар болсныг Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өнөөдөр мэдээллээ. Тэрбээр “Өдгөө бүртгэгдэж буй хавдрын өвчлөлийн 20 хувь нь хоол боловсруулах эрхтэн системийнх байгаа. Иймд ирээдүйн эрүүл иргэдийг бий болгохын тулд цэцэрлэг, сургуулиас эхлэх ёстой” гэж онцолжээ.

Мөн А.Амартүвшин “Сүүлийн жил судалж үзэхэд хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөлийн 80-85 хувь нь хеликобактеритай холбоотойгоор үүсдэг” хэмээн тайлбарласан байна. Түүний хэлснээр, сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерийг бууруулах, устгахын тулд эхний ээлжид шинжилгээ авч, дараа нь ариутгах төхөөрөмжүүдийг суурилуулах аж. Харин гэрийн нөхцөлд халдварын эрсдэлээс сэргийлэхийн тулд гэр бүл тус тусдаа аяга таваг, халбага сэрээгээ хэрэглэх, ахуйн орчинд тогтмол ариутгал хийхийг зөвлөсөн байна.

Шинжилгээг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас цэцэрлэг, сургуулиуд дээр очиж авах талаар мэдээлсэн ч санхүүжилт, зардлын талаар одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу