-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Алт, мөнгө түүхэн дээдэд хүрэв: Трампын Гренландтай холбоотой татварын шийдвэрүүд зах зээлийг донсолгов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Алт, мөнгөний ханш Трампын мэдэгдлийн дараа огцом өсөв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландын асуудлаар өөрийн байр суурийг дэмжихгүй байр суурь баримталж буй Герман болон Европын өөр долоон улсаас оруулж ирж буй бараа бүтээгдэхүүнд 10 хувийн худалдааны татвар ногдуулна гэж зарласны дараа дэлхийн зах зээл дээр алт, мөнгөний ханш дахин түүхэн дээд түвшинд хүрч өссөн байна.

Даваа гаргийн өглөө Азийн хөрөнгийн биржүүд дээр арилжаа эхэлмэгц үнэт металлуудын ханш огцом дээшилжээ. Алтны унцын үнэ 4690.59 ам.долларт хүрсэн бол мөнгөнийх 94.12 ам.доллар болж, өмнөх дээд түвшнүүдээ давсан цаг үе бүртгэгдсэн байна.

Хөрөнгийн зах зээл, валютын ханшид үүссэн дарамт

Дэлхийн худалдаанд шинэ мөргөлдөөн эхлэх вий гэсэн болгоомжлол хүчтэй нэмэгдсэнтэй холбоотойгоор голлох хөрөнгийн биржийн индексүүд уруудав. Японы Nikkei индекс 1.4 хувиар доошилсон бол Ази–Номхон далайн бүсийн тэргүүлэх MSCI хувьцааны индекс 0.3 хувиар буурсан байна.

Валютын зах зээл дээр мөн тодорхой хөдөлгөөн ажиглагджээ. Ам.доллартай харьцах иен болон швейцар франкийн ханш суларсан бол евро болон фунт стерлингийн ханш эсрэгээрээ чангарсан байна. Харин газрын тосны үнэ өмнөх өдрүүдийн түвшнээсээ үл мэдэгдэх өөрчлөлттэй, үндсэндээ тогтвортой хэвээр байна.

Трампын зарласан татвар, Гренландтай холбоотой дарамтын бодлого

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сарын 17-нд хийсэн мэдэгдэлдээ хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Герман, Дани, Их Британи, Нидерланд, Норвеги, Финлянд, Франц, Швед зэрэг улсуудаас АНУ-д нийлүүлэгдэж буй бүх төрлийн бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар нэмж ногдуулна гэж мэдэгдсэн. Тэрбээр зургаадугаар сарын 1-нээс эхлээд уг тарифыг 25 хувь болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг онцлон дурдсан бөгөөд эдгээр нэмэлт татварыг өмнө нь тогтоосон тариф дээр давхар нэмж тооцох юм гэж тайлбарлажээ.

Трампын хэлснээр энэхүү татвар нь Гренландын статусын талаарх маргаантай шууд холбогдож байгаа аж. Тэр дараагийн байр сууриа илэрхийлэхдээ: “Гренландыг худалдан авах тохиролцоонд хүрэх хүртэл энэхүү татварыг авсаар байх бөгөөд АНУ 150 гаруй жилийн турш уг тохиролцоог хийхийг оролдсоор байгаа боловч Дани улс татгалзсаар ирсэн” гэж Д.Трамп мэдэгджээ.

Энэхүү мэдэгдэл нь АНУ болон Европын хэд хэдэн улсын худалдааны харилцаанд урт хугацааны тодорхойгүй байдал үүсгэж, зах зээл дээрх эрсдэлийн үнэлгээг нэмэгдүүлснээр алт, мөнгө зэрэг уламжлалт “аюулгүй хөрөнгө”-ийн эрэлтийг эрс өсгөсөн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу