Хүүхдийн мөнгө, асаргааны тэтгэмжийг ирэх долоо хоногоос олгож эхэлнэ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн олголтын хуваарийг танилцууллаа.

Сар шинийн баярт тохируулан олголтын хугацааг зохицуулав

Энэ сард Монголын уламжлалт Сар шинийн баяр хоёрдугаар сарын 18-нд тохиож байгаа тул холбогдох зохицуулалт хийсэн байна. Үүний хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж зэрэг тэтгэмжүүдийг ирэх долоо хоногоос эхлэн олгож эхлэхээр болжээ.

Олголтын тов

11, 25-нд олгох тэтгэвэр, тэтгэмж

Нийгмийн халамжийн тэтгэвэр 11, 25-нд
Асаргааны тэтгэмж 11, 25-нд
Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 11, 25-нд
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт 11, 25-нд
Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж 11, 25-нд
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ 11, 25-нд
Насны хишиг 11, 25-нд
Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж 11, 25-нд

Тусгай өдрөөр олгох тэтгэмжүүд

Хүүхдийн мөнгөн тэтгэмж 12-нд
Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө 12-нд
Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж 20-нд
Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж 25-нд

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу