-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Алт, мөнгөний үнэ огцом унаж, зах зээлийг дахин доргиолоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Даваа гарагт болсон арилжаагаар алт, мөнгөний үнэ уналтаа үргэлжлүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сангийн захирлын албан тушаалд Кевин Уоршийг нэр дэвшүүлсний дараа Хойд Америкийн хамгийн том санхүүгийн дериватив зах зээл болох CME Group маржингийн шаардлагаа чангатгана гэж мэдэгдсэнээс үүдэн алт, мөнгийг дахин худалдах ажиллагаа эрчимжиж, үнэт металлуудын үнийг доош татсан байна.

Алт, мөнгөний ханшийн огцом хөдөлгөөн

Тодруулбал, өмнөх арилжаагаар 10 хувиар унасны дараа унц алтны спот үнэ 3 хувиар буурч, 4718.35 ам.доллар болсон байна. Америкийн зах зээл дээр дөрөвдүгээр сард нийлүүлэх алтны фьючерс үнэ 4740.90 ам.долларын түвшинд тогтвортой байв.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт алтны үнэ 9.8 хувиар буурч, нэгдүгээр сарын 29-нд хүрсэн 5594.82 ам.долларын дээд үзүүлэлтээс 900 орчим ам.доллароор унасан нь 10 жилийн хугацаан дахь хамгийн огцом уналт боллоо.

Унц мөнгөний спот үнэ 81.75 ам.доллар болж, 3.3 хувиар буурсан бөгөөд арилжаа эхлэхэд 15 хувиар унасан байна. Мөн өнгөрсөн долоо хоногт хүрсэн 121.64 ам.долларын дээд үзүүлэлтээс 32 орчим хувиар буурчээ. Алт, мөнгөний үнэ ийнхүү огцом унасан боловч цаашид унахгүй гэж шинжээчид үзэж байна.

CME Group-ийн шийдвэр ба Федийн томилгооны нөлөө

Даваа гаргийн арилжаа дууссаны дараа үнэт металлуудын фьючерс хэлцлийн маржингийн шаардлагыг чангатгана гэж CME Group өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдэгджээ.

Холбооны нөөцийн сангийн одоогийн захирлын бүрэн эрхийн хугацаа энэ оны тавдугаар сард дуусмагц уг санд өндөр албан тушаал хашиж байсан Кевин Уоршийг ажиллуулахаар нэрийг нь дэвшүүлснээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу