-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

С.Цогтсайхан: Вакцин нялхсын эндэгдлийг 100 дахин бууруулж, хүн ам 8 тэрбумд хүрсэн

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Дархлаажуулалт бол эмгэг төрөгчөөс хамгаалах хамгийн үр дүнтэй арга гэж тайлбарлав

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн Дархлаа судлалын тэнхимийн багш, Дархлаажуулалтын зөвлөх хорооны дарга, Анагаах ухааны доктор, профессор С.Цогтсайхан дархлаажуулалтын талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Бидний дархлаа тогтолцоо өдөр бүхэн хэдэн мянган нянг амьсгал, хоол унд, арьс салстаараа дамжуулж биедээ оруулдаг. Үүний ихэнх нь аюултай өвчин үүсгэдэггүй. Харин зарим нь аюултай өвчин үүсгэгч буюу эмгэг төрөгч. Эдгээр өвчнөөс хамгаалах ганц арга нь дархлаажуулалт юм. Хүн төрөлхтөн вакцинаас илүү хамгаалалтыг өнөөдрийг хүртэл олоогүй байгаа. Вакцины үр дүнд нялхсын эндэгдэл 100 дахин буурч, дэлхийн хүн ам 8 тэрбум болж өссөн” гэжээ.

Вакцин эсэргүүцэгчдийн мэдээлэлд анхааралтай хандахыг сануулав

Тэрээр вакциныг эсэргүүцэн ярьдаг хүмүүсийн тухайд “Голчлон хардалт, хуйвалдаанд тулгуурласан зүйлс ярьцгаадаг. Тэр хүмүүсийн ярьж байгаад итгээд өөрийнхөө хүүхдийг дархлаажуулалтад хамруулаагүй байхад дэгдэлт гарч, хүүхэд тань хүндээр өвдвөл тэр хүмүүс ямар ч хариуцлага хүлээхгүй гэдгийг анхааруулж хэлмээр байна. Үр хүүхдээ эрүүл, эсэн мэнд өсгөе гэвэл өргөн дархлаажуулалтад хамруулах хэрэгтэй” гэж онцоллоо.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу