-12.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Бритни Спирс хит дуунуудынхаа эрхийг 200 сая доллараар зарлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

200 сая ам.долларын эрхийн наймаа “Primary Wave”-тэй хийжээ

Дуучин Бритни Спирс “Toxic”, “Baby One More Time”, “Gimme More” зэрэг алдарт хит дуунуудынхаа эрхийг “Primary Wave” компанид нийт 200 сая ам.доллараар худалдсан байна. Наймаа нь 2025 оны арванхоёрдугаар сарын 30-нд эцэслэгдсэн ч энэ талаар олон нийтэд мэдээлсэн нь 2-р сарын 10-ны өдөр байлаа.

Нэрээ нууцалсан эх сурвалж уг хэлцлийн талаар “New York Times” сонинд мэдээлсэн гэж дурджээ. “Primary Wave” нь сүүлийн жилүүдэд алдарт уран бүтээлчдийн дуу бичлэгийн эрх, каталогийг бөөнөөр нь худалдан авч байгаа томоохон тоглогчдын нэг юм.

Шакира, Жастин Бибер, Жастин Тимберлэйк, Брюс Спрингстин зэрэг А зэрэглэлийн олон уран бүтээлч өмнө нь уран бүтээлийнхээ эрхийг өндөр үнээр зарсан байдаг. Жишээ нь, Брюс Спрингстин 2021 онд дуунуудынхаа эрхийг “Sony” компанид 500 сая ам.доллараар шилжүүлсэн. Мөн “Queen” хамтлагийн уран бүтээлийн эрхийг тус компани нэг тэрбум гаруй ам.долларын үнээр худалдаж авсан гэж мэдээлэгдэж байв.

Попын одын карьер, консерваторын дараах шинэ үе

Бритни Спирс 1999 онд дебют хийснээсээ хойш есөн студийн цомог гаргасан бөгөөд бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай эмэгтэй уран бүтээлчдийн нэгээр тооцогддог. Тэрбар поп хөгжмийн салбарт 20 орчим жил тэргүүн эгнээнд явж, өнөөдрийн байдлаар 44 нас хүрээд байна.

Түүний амьдрал, карьерын нэг том хэсэг консерваторын дэглэмтэй холбоотой. Бритни ойролцоогоор 14 жилийг аавынхаа хяналтад өнгөрөөсөн бөгөөд энэ хугацаанд хувийн амьдрал, ажлын байр, санхүүтэй холбоотой чухал шийдвэрийг бие даан гаргах эрхгүй байжээ. Түүний консерваторыг 2021 онд шүүхийн шийдвэрээр цуцалснаар Бритни хууль ёсоор санхүү, амьдралынхаа удирдлагыг өөртөө буцаан авсан.

2023 онд тэрээр энэ бүх хугацааны тухай илүү дэлгэрэнгүй өгүүлсэн дурсамж номоо хэвлүүлсэн. Уг ном худалдаанд гарснаас хойш зөвхөн АНУ-д л гэхэд эхний долоо хоногтоо 1.1 сая орчим хувь борлогдсон нь Бритнигийн түүх, дуу хоолойг сонсох гэсэн олон нийтийн сонирхол ямар өндөр байсныг харуулсан үзүүлэлт болсон.

Бритни өнгөрсөн долоо хоногт Instagram хуудсандаа нийтэлсэн бичвэртээ “Гэр бүлийнхэн минь надад яаж хандлаа, энэ бүхний эцэст амьд мэнд байгаа минь зол гэж би боддог” хэмээн бичиж, мөн хамаатан саднуудаасаа айж явдгаа дурджээ. Тэрбээр удалгүй уг тайлбараа устгаж, зөвхөн зургийг үлдээсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу