-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

2-р сараас менингитийн эрсдэл нэмэгддэг улирал эхэлж байгааг ХӨСҮТ анхааруулав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Менингококкт халдвар нь Neisseria meningitidis нянгаар үүсгэгддэг бөгөөд богино хугацаанд хүндэрч болзошгүй, өндөр эрсдэлтэй халдварын нэг юм. Ялангуяа нярай болон бага насны хүүхдэд хурдан явцтай илэрдэг тул анхаарал сулруулахгүй байх шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд онцолж байна. ХӨСҮТ-өөс 2-р сараас эхлэн менингитийн эрсдэл өндөр байдаг улирал эхэлдэг талаар мэдээлжээ.

Энэхүү халдвараар өвчилсөн бага насны хүүхдэд дараах шинжүүд илэрч болзошгүй байна. Үүнд 38°С-аас дээш халуурах, уйламтгай болж тайвшрахгүй байх, хөхөө муу хөхөх эсвэл хоолонд дургүй болох, бөөлжих, нойрмоглох эсвэл сулрах зэрэг шинж орно. Мөн арьсан дээр ягаан, хөхөвтөр өнгийн жижиг цусархаг тууралт гарах нь онцгой анхаарах дохио бөгөөд ийм тууралт нь дарахад арилахгүй байх боломжтой гэжээ. Нярайд толгойн зулай товойх, гар хөл хүйтэн болох, таталт өгөх зэрэг шинж ч илэрч болзошгүй байна.

Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр тууралт нь эхэндээ жижиг цэг хэлбэртэй гарч, богино хугацаанд томорч, тархах эрсдэлтэй. Иймээс дээрх шинж тэмдгүүд ажиглагдвал цаг алдалгүй эмнэлэгт хандаж, эрт оношлуулан эмчлүүлэх нь амь насыг хамгаалах чухал алхам гэдгийг санууллаа.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу