-12.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Луврын музейн захирал Лоранс де Кар огцорчээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Францын алдарт Луврын музейн захирал Лоранс де Карын огцрох хүсэлтийг Ерөнхийлөгч Эммануэл Макрон хүлээн авсан тухай Елисейн ордон мягмар гараг /2026.02.26/-т мэдэгдлээ.

Дээрмийн хэргийн дараах хямрал, дараалсан асуудлууд

Өнгөрсөн оны аравдугаар сарын 19-нд уг музейг дээрэмдсэн хэрэг гарснаас хойш олон сар үргэлжилсэн хямралын эцэст тэрбээр огцорлоо. Тухайн үед дээрэмчид хэдэн сая еврогийн үнэ бүхий, Францын түүхэн үнэт зүйлсийг хулгайлсан. Дээрэмчдийн заримыг барьж чадсан боловч хулгайд алдагдсан үнэт эдлэлүүдийг одоог хүртэл олоогүй байна.

2021 оноос Луврын захирлын албан тушаалыг хашиж буй Лоранс де Кар хулгайн хэрэг гарсны дараа огцрох хүсэлтээ өгсөн хэдий ч тухайн үед Францын Соёлын сайд Рашида Дати, Ерөнхийлөгч Э.Макрон хүлээж аваагүй байна.

Парламентын шалгалт, ажилтнуудын ажил хаялт, музейн аюулгүй байдлын системтэй холбоотой шуугиантай холбоотойгоор түүнийг дөрвөн сарын дараа огцруулахаас аргагүйд хүрчээ. Лувр дахь хэрэг явдлыг шалгасан парламентын хороо үүнийг “системийн алдаа” хэмээн дүгнэж, музейг “улс доторх улс” гэж тодорхойлсон байна. Музейн удирдлагыг хангалттай хамгаалалт хийдэггүй, хуучирсан аюулгүй байдлын системийг шинэчлээгүй, олон удаагийн сэрэмжлүүлгийг үл тоосон гэж шүүмжилжээ.

Хулгайн хэргээс хойш Луврт ус алдсаны улмаас түүхэн номууд сүйдэж, танхимууд эвдэрсэн, хэт ачаалалтай, ажилтан дутмаг байгаагийн улмаас ажилтнууд нь ажил хаялт зарласан, тасалбартай холбоотой луйврын сүлжээг илэрсэн, мөн 666-800 сая еврогийн өртөгтэй “Louvre-New Renaissance” төслийг тойрсон маргаан зэрэг асуудлууд ар араасаа гарчээ. Үйлдвэрчний эвлэлүүд уг төслийг цуцалж, дэд бүтцийг яаралтай засахыг шаадсан байна.

Макрон: “Хариуцлагаа хүлээж буй үйлдэл”

Л.Кар огцорсныг Э.Макрон “хариуцлагаа хүлээж буй үйлдэл” хэмээн мэдэгдээд, музейн хамгаалалтыг сайжруулах, шинэчлэх, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд “тайван байдал, шинэ эрч хүч” хэрэгтэй гэж онцолжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу