-12.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Улаанбаатар–Лүнгийн 101.7 км зам зургаан эгнээ болох уу, ажил энэ онд эхэлнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Санхүүжилтийг гадаад эх үүсвэр, ТХХТ-ээр шийдэх хувилбаруудыг судална

Улаанбаатар–Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судалж, саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

101.7 км замыг зургаан эгнээ болгон өргөтгөнө

Төслийн хүрээнд Улаанбаатар–Лүн чиглэлийн 101.7 км автозамыг зургаан эгнээ болгон өргөтгөж, шинэчлэхээр төлөвлөж байна. Энэ ажлыг хэрэгжүүлэхдээ Дарханы замыг шинэчлэх үеэр гарсан алдааг давтахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгож, бүтээн байгуулалтын ажлыг энэ онд багтаан эхлүүлэх чиглэлийг Ерөнхий сайд Г.Занданшатар өглөө.

Улаанбаатар–Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийг хариуцан ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр Зам, тээврийн дэд сайд Г.Ганболдыг томиллоо.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу