-13.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнчлэлээс чөлөөлөх саналыг МАН-ын дарга Н.Учрал танилцууллаа.

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

МАН-ын Бага хурал даргын илтгэлээр үргэлжилж байгаа бөгөөд энэ үеэр Н.Учрал дээрх нэр бүхий гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг Хяналтын хороонд албан ёсоор хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм.

Энэ талаар МАН-ын дарга Н.Учрал, “МАН-ын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран МАН-ын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхаруулж, намын гишүүний ёс зүй, сахилга, хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан, Монголын “Үнэн” сонин эрхлэгч асан А.Амундра нарыг МАН-ын гишүүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдөр энэ саналаа Хяналтын хороонд албан ёсоор хүргүүлж бөайгаа мэдэгдэж байна” гэлээ.

МАН-ын Үндсэн дүрэмд зааснаар намын гишүүнийг түдгэлзүүлэх, чөлөөлөх асуудлыг Хяналтын ерөнхий хороо шийдвэрлэдэг журамтай. Иймд уг саналыг тус хороонд хүргүүлсний дараа эцсийн шийдвэрийг гаргах юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу