-18.9 C
Ulaanbaatar
Лхагва, 3 сар 4, 2026

Баянхонгор HPV вакцин 88%-ийн хамралтад хүрч, “орон нутгийн сайн туршлага” болжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон холбогдох албаны хүмүүс 21 аймагт ажиллах томилолтын хүрээнд өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна. Энэ нь тэдний орон нутаг дахь ажлын 10 дахь аймаг болж байгаа талаар мэдээлэв. Айлчлалын үеэр аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, хүн амын эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдлыг Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Лхагва-Очир танилцуулжээ.

Тэрбээр Баянхонгор аймаг 2025 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, нийгмийн эрүүл мэндийн чиглэлд бодлогын түвшинд онцгой анхаарч ажилласнаар дархлаажуулалтын хамралтыг өндөр түвшинд хүргэсэн гэж мэдээлсэн байна. Тодруулбал, томуугийн вакцин 100%-ийн хамралттай хийгдсэн бол умайн хүзүүний хавдраас сэргийлэх хүний хөхөнцөр вирусийн (HPV) вакцин 88%-ийн хамралттай хэрэгжсэн нь орон нутгийн “сайн туршлага” болж байгааг онцолжээ.

Мөн аймагт байгуулагдаж буй Баруун бүсийн Наркологийн төвийн үйл ажиллагааг улсын хэмжээнд жишиг төв болгон хөгжүүлэхэд салбарын яамнаас анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна. Аймгийн 88 мянга орчим хүн амд эрүүл мэндийн салбарын 1400 орчим эмч, ажилтан эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа гэж танилцуулгад дурджээ.

Аймгийн хүн амын дундаж наслалт 2024 онд 72.32 болж, өмнөх оноос 0.27 пунктээр өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнээс эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74.38 жил, эрэгтэйчүүдийнх 69.09 жил байгаа бөгөөд хүйсийн дундаж наслалтын зөрүү 5.29 жил гэж мэдээлэв.

2024 онд Баянхонгор аймагт бүртгэгдсэн нас баралтын дийлэнхийг зүрх судасны өвчин, хавдар, осол гэмтэл болон бусад халдварт бус өвчлөл эзэлж байгаа бөгөөд зүрх судасны тогтолцооны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр, хавдрын шалтгаант нас баралт удаах байрт эрэмбэлэгдсэн гэжээ. Харин нийт өвчлөлийн зонхилох шалтгаанд амьсгалын тогтолцооны өвчин, зүрх судасны өвчин, хоол боловсруулах эрхтний өвчин, осол гэмтэл, халдварт өвчин зэрэг багтаж байгааг дурдсан байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүсийн томилолт үргэлжилж, салбарын эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт хийхээс гадна Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан ажиллахаар төлөвлөжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу